Татарын их Чирэнгийн том охин. Чингис хааны дөрвөн хатны нэг Есүгэн хатан Чингис хааны өршөөлд ирээд:
Хаан соёрхвол миний эгч Есүй надаас дээр, хаан хүнд зохилдох гоо бүлгээ гэснээр Чингис хаан эрүүлж эр нөхөртэйгөө ойд зугатаж явсныг барьж авчирчээ. Есүй гоо үзэсгэлэнгээс гадна их ухаантай бүсгүй байснаар хаан, Бөртэ үжин, Хулан хатны дараа гуравдугаар хатнаа болгов.
Есүй хатан Чингис хаанд хамгийн үнэнч нэгэн байж, хаанд алба амины хэргийг зөвлөдөг, дайн байлдаанд голдуу хааныг дагалдан явдаг байжээ. Монголын нууц товчооны 254-р зүйлд: Есүй хатан Чингис хаанд дуртган өчсөн нь: Хаан уул мэт бие чинь нурж одвол , улс олон Монголыг чинь хэн захирах юм бэ? Төрсөн дөрвөн хүүгээс чинь төр барих нь хэн бэ? гэхэд Чингис хаан Би өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Хатан хүн боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв гэжээ.
Ингэж хатнаа магтан сайшаагаад дөрвөн хөвгүүнээ дуудан ирүүлж зөвлөлдөөд эцэст нь гуравдугаар хөвгүүн Өгөдэйд хаан сууриа залгамжлуулахаар зарлиг буулгасан байдаг. Есүй хатны сануулгыг Чингис хаан хүлээн авч залгамжлагчаа тогтоосон нь түүний дараа төр хямарч, хожим төрөл саднуудын хооронд хаан ширээ булаацалдаж тэмцэл гарахаас урьдчилан сэргийлж чадсан ажээ.Чингис хаан 1226 онд Тангуд улсыг дайлаар мордохдоо Есүй хатнаа авч явсан юм.
Өвөл ар бухад \Одоогийн Арцбогд\ олон хулан авлахад Чингис хаан мориноос унаж бэртэхэд Есүй хатан сайн асарчээ. Мөн хааныг насан өөд болтол нь дэгрэд нь асарч сувилж байсан болохоор Чингис хаан Есүй хатнаа олзлогдсон Тангуд иргэнээс маш олныг өгчээ. Есүй хатны ордон Туул голын хар шугуйд Шаргацайн орд гэдэг газар байжээ. Есүй хатнаас Ючибай хэмээх охин төржээ.