Урин дулаан цаг нэгэнтээ болжээ. Охид, эмэгтэйчүүдийн хувьд халуун наранд алхана гэдэг нүүр будалтаа удаан хадгалахад маш том сорилт болдог шүү дээ. Тиймээс бидний зүгээс гоо сайхны бүтээгдэхүүнээ халуун зуны өдрүүдэд хэрхэн зөв зохистой ашиглах талаар зөвлөж байна.
1.Кремээ зөв сонгох. Мэргэжлийн арьс арчилгаа, гоо сайханчид зуны цагт крем ашиглахгүй байхыг зөвлөж байна.
2.Суурь тавих. Нүүр будалт хийхээс өмнө заавал суурь буюу басе хэрэглэх. Ингэснээр таны нүүрний будгийг илүү удаан тогтвортой байхад тусалж, халуун өдрүүдийг давах болно.
3.Энгэсэг турхэх. Энгэсэг буюу пудр түрхэхдээ хэзээ ч гар хуруугаа ашиглаж болохгүй. Энгэсэгийг зуны цагт түрхэснээр халуунд гарахад маш тохиромжтой.
4.Хурдан шингэдэг тос түрхэх. Өөрөөр хэлбэл гарахаасаа өмнө заавал нарны хамгаалалттай тос түрхэх хэрэгтэй.
5.Нүүрний тослог шингээгч цаас хэрэглэх.
- Косметик будаг хэрэглэхийн өмнө нүүрэндээ 5 мин орчим чангаруулах үйлчилгээтэй маск /жишээ нь: хүн орхоодой эсвэл коллагентай/ тавь
- Косметик будалтыг удаан байлгахын тулд саванд хийсэн эрдэстэй усаар шүрших
- Крем пудр тавьсаны дараа сальфетка эсвэл нусны алчуур авч 20 см-н зайнаас шүрших. Дараа нь алчуураа нүүрэндээ хөнгөн тавьна.
- Хэрэв та тослог арьстай бол энгэсэг тавьсаны дараа эрдэстэй усыг шууд нүүрлүүгээ шүршиж болно. Ингэх нь нүүрний гялтганалыг бууруулж, нүх сүвийг агшаахад тустай
- Нүүрээ будахын өмнө зовхиндоо пудр тавих шаардлагатай.ингэвэл зовхины тень жигд түрхэгдэж сормуусны будаг илүү өтгөн харагдах болно ингэснээр таны нүүр будалт илүү удаан байх бөгөөд таны нүүрны арьс үргэлж залуу сайхан хэвээрээ байх болно. Мөн та нүүрээ будахдаа байгалийн гаралтай тос болон байнгад байглын гаралтай тосыг хэрэглэвэл нүүрний арьсанд зохимжтой байдаг байна.