Дэлгүүрээс зайрмаг авч байхаар өөрийн гараар хийх боломж байдаг гэнэ шүү. Маш амттай болдог юм байна. Та бүхэн ч туршаад үзээрэй.
Орц
Сүү – 125гр
Элсэн чихэр – 30гр
Өндөгний шар – 1ш
Тату крем – 250гр
Ванилин сахар – тал уут
Цөцгий – 100гр
Нэмэлт зүйл / шоколад , жимс гэх мэт/
Хийх арга
Сүүндээ элсэн чихэр , ванилин сахараа хийгээд уустал нь сайн миксердэнэ. Дээрээс нь өндөгний шар , крем , цөцгийгөө ээлжлэн хийн дахин өтгөртөл нь миксердэнэ. Хэрвээ нэмэлт зүйл хийж байгаа бол өтгөн зуурмаг дээрээ нэмэн хийнэ. Ингээд хөргөгчинд хийн 3-4цаг байлгана.