Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Нүүрээ ингэж арчлаарай

$
0
0

11416181_755247177952408_7970572677959858827_n

Зөвхөн тослог буюу хуурай арьс арчлахад хүндрэлтэй гэж үзэж болохгүй, харин ч хосолмол арьс илүү асуудалтай. Учир нь ийм арьс хэд хэдэн төрлийн арьсны дутагдалтай талуудтай.

25 нас хүртэлх хүмүүсийн 40 хувь нь холимог арьстай байдаг гэдэг. Тэгээд нас бие гүйцэхийн хэрээр арьс хэвийн болж, илүү аятайхан харагддаг. Халуун, чийг ихтэй зуны улиралд хосолмол арьснаас их тос ялгарч, харин хүйтэн улиралд хэвийн болдог. Иймээс та арьсаа арчлахдаа энэ онцлогийг тооцож үзэх хэрэгтэй. Хосолмол арьстай хүний хацар, шанаа орчим голдуу хэвийн арьстай байдаг учраас бага арчилгаа шаардагддаг. Иймээ сүүн шингэн, эсвэл зөөлөн гелиэр арчлахад тохиромжтой. Долоо хоногт нэг удаа нүүрэндээ чийгшүүлэгч буюу тэжээлийн маск тавьж, зөөлөн пилинг хий. 30 нас хүртлээ шөнийн тос түрхэх шаардлагагүй. Хацар, шанаагаа спиртгүй лосьоноор арчиж амьсгалуул. Бие организмд гарсан өөрчлөлт, стресс, ходоод гэдэсний өвчин, эсвэл зүгээр арьс бохирдсоноос болоод цөөн тооны батга гардаг. Батгатай хэсгийг бактерийн эсрэг үйлчилгээтэй лосьоноор арчиж, лент /пластырь/ наа. Харин түүнийг дарж шахаж огт болохгүй, арьс нэн эмзэг учраас муухай сорви үлдэнэ. Нүүрний арьсны хуурай хэсгүүдийг эрт үрчлээ үүсэхээс сэргийлж, сайн арчлах нь зүйтэй. Хосолмол арьс их хувирамтгай, өмнө нь хуурай байсан арьс дараа нь тослог болж ч мэднэ. Энэ нь хүйтэн салхи, цаг агаарын тогтворгүй байдал, нарны гэрэл, онгоцоор нисэх, халуун усаар угаах, халуун, чийггүй байранд удаан байх зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Хэт ягаан туяанд удаан байснаас болоод гүн болон жижиг үрчлээ их үүсдэг. Арьсны зарим хэсэг хуурайшвал тухайн арьсанд зориулсан бүтээгдэхүүнээр арьсаа арчилж торд, тэгээд 4-6 долоо хоногийн дараа хэвийн болохоор жирийн арьсны гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Энэ нь өдөр тутмын цэвэрлэгээ, арчилгаа төдийгүй маск тавихад хамаатай. Дух, хамар, эрүү нилээд тослог бол батга шавж, юм гардаг, энэ үед бактерийн эсрэг үйлчилгээтэй, маск, лосьон хэрэглээрэй. Хэрэв хар цэгүүд үүсвэл сард нэг удаа гоо сайханд очиж гүн цэвэрлэгээ хийгээрэй. Дараа нь шавар маск тогтмол тавьж, хогжруутсан арьсаа цэвэрлэж байвал дараачийн удаа гоо сайханд очтол арьс аятайхан харагдах болно. Дараа нь тосгүй чийгшүүлэгч гель түрхээрэй.

Хосолмол арьсыг өдөр тутам хэрхэн арчлах вэ?
Орой: 
Арьс хуурай бол сүүн шингэн эсвэл гелиэр цэвэрлэж, бүлээн усаар сайн угаана. Тослог хэсгийг спиртгүй лосьоноор арчиж, чийгшүүлэгч тос буюу гидрогель түрхээрэй.
Өглөө: Нүүрээ бүлээндүү эсвэл хүйтэн усаар угааж, тослог хэсгүүдийг лосьоноор арчина. Өдрийн чийгшүүлэгч тос түрхэх үедээ нүүрний тослог хэсэгт хэт зузаан түрхэж болохгүй. Хосолмол арьсанд түрхэх тос чийг ихтэй хэрнээ өөх тос бага агуулах ёстой. Хэрэв түрхсэний дараа арьс амарч, бүх хэсгүүд жигд чийгшвэл уг тос танд тохирч байна гэсэн үг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>