Image may be NSFW.
Clik here to view.Биднийг жингээ барихын тулд хоолоо сойж байхад нэртэй одууд хүссэнээ иддэг хэрнээ бие галбираа хадгалж чаддагийн нууц юу вэ?
Саяхны нэгэн судалгааны үр дүн үүнд итгэмээргүй хариулт өглөө. Дарсыг тогтмол хэрэглэдэг бүсгүйчүүд жингээ удаа хугацаанд барьж чаддаг гэнэ. Мэдээж шил шилээр нь өдөрт “хоослох” зохисгүй л дээ. Харин өдөр бүр оройн хоолны дараа нэг хундага дарс уух нь зүрх судасны, ходоод гэдэсний үйл ажиллагаанд гайхмаар сайн нөлөөтэй аж.
Судалгааны багийнхан 13 жилийн труш 20 мянга орчим хэвийн жинтэй бүсгүйчүүдэд хяналт тавьжээ. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам өдөрт 1-2 хундага улаан дарс уудаг эмэгтэйчүүд, уудаггүй эмэгтэйчүүдээсээ 30 хувиар бага таргалалттай байжээ. /Ликёр уудаг эмэгтэйчүүдийг ч тэд судалгаандаа оролцуулсан.Гэвч улаан дарс нь илүү үр дүнтэй байж./ Үүний учир нь улаан дарсанд цусны даралт, холестролыг багасгах үйлчилгээтэй антиоксидантууд ихээр агуулагддаг. Мөн ходоодонд орж шингэх явцдаа бие дэх калорийг шатаадаг юм байна. Дарс эмэгтэйчүүдийн биед эрчүүдийнхээс тодорхой хэмжээгээр удаан шингэдэг аж. Түүнчлэн ингэж хэвшсэн бүсгүйчүүд бусдаас илүү бага иддэг гэнэ. Гэвч үүний учрыг судлаачид хараахан тайлаагүй байна.