Беверли Хилз дэх пластик гоо сайхны мэс заслын эмч Габриел Чиугийн хэлснээр, сүүлийн үед эмэгтэйчүүд Иванка Трамп шиг царай төрх, биетэй болохыг хүсэх болсон гэнэ.Гоо сайхны хагалгаа хийлгэхийг хүссэн эмэгтэйчүүд Иванка Трампын шанаа, нүүрний тэгш хэм, нүд, уруул, хамар зэргийг илүүтэй таалдаг болжээ.
Үйлчлүүлэгчид өмнө нь Ким Кардашианы төрхийг төгс хэмээн үздэг болсон бол одоо Иванка Трампыг сайхан гэж үнэлэх болсон байна.
Нью Йорк хотын пластик гоо сайхны мэс засалч Шэрон Гиесын хэлснээр, 20 орчим насны охид бүсгүйчүүд Кайли Женнер шиг харагдахыг хүсдэг бол 30 болон 40-өөд насныхан Иванка Трамп шиг ялдам, сонгодог төрхтэй болохыг хүсэх болсон гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч Трампын анхны эхнэрээс нь төрсөн Иванка Трамп өдгөө 36 настай. Загвар өмсөгчөөр ажилладаг байсан тэрбээр эцгийнхээ шилдэг зөвлөх, бизнесмен бүсгүй билээ. Иванка нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn