Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Монгол бүсгүйтэй гэрлэх гадаад эрчүүдэд хэлэх үгс

$
0
0

B07x8BGCMAAYQvF

Хаан угсаанд халдаж

Хатан биеийг нь эзэмдэхээр

Халх бүсгүйд санаархагч

Харь газрын эрчүүдэд зориулж

Хамгаалах ёстой эрийн нэр барьж

Хэдэн үг дайж хэлэхгүй бол горьгүй нь

Бөхийж мэндэлдэг танай ёсноос холуур

Бүх л үгийг чинь дагадаг боол зангаас сэхүүн

Уурлаж гэмээ нь аадартай тэнгэрээс ширүүн

Уяарч гэмээ нь урсгал мөрөн шиг дөлгөөн

Монгол бүсгүйн занг та нар хэзээ ч ойлгохгүй

Мөнгөөр худалдаж авдаг бараа чинь тэд биш

Эртнээсээ тэд хүндлэл дунд холбирсон

Эрин цагтаа дуурсагдсан хатдын удам

Өнөө ч тэдэнд язгууртан зан

Үл мэдэг ихэмсэглэл гэж байдаг юм

Гэрийн чинь зарц мэт цэвэрлэгээ хийж

Биеийн чинь боол мэт иллэг хийж

Хэлсэн бүхэнд чинь үг дуугүй захирагдаж

Харцны чинь аясаар хөдөлнө гэвэл гонжийнжоо

Эм хүнийг дорд үзэж

Элдэв заншил хүчлэн тулгадаг

Эртний мугуйд ёсондоо идэгдсэн

Энэтхэг хүн хань болохгүй

Охин үрээ ад үзэж

Олдсон дариуд нь устгаж орхидог

Хэнээс төрдгөө мартах шахсан

Хятад занд хатад минь тэсэхгүй

Нүүрийг нь халхалж гивлүүр зүүлгээд

Нүгэл тоочиж судар айлдах

Гарыг нь гавлаж олны өмнө

Чулуугаар нүдлэх Араб эрст гоёдно

Хүний эрх, эрх чөлөө ярьж

Хүүхэн бүхэнд тэгш ханддаг мэт загнаж

Соёлч боловсон дүр эсгэх мөртөө

Хийсэн үйлдлийг нь гоочилж

Харагдах зүсийг нь шилж

Хэн нэгэнтэй харьцуулж

Өөрөө өөртөө тааруулах гэсэн

Өрнийн элдэв эрчүүд хүртэл

Монгол эмэгтэйн омоглон занд

Удаан тэсэхгүй бэргэж одно

Цагийн аясаар дэлхийн бөмбөрцөг хавтгайрч

Хөгжлийн буянаар холын газар ойртож

Монгол хүн танай нутагт олширч

Та нар манай энүүгээр ихэссэн

Хүн л юм хойно харц тулгарч

Дурлал асахыг үгүйсгэхгүй

Хүүхнүүд маань сайхан харагдаж

Хүсэл чинь оргилохыг буруутгахгүй

Өнгө дагасан хөгжилд чинь татагдаж

Өөдөө амьдрах итгэлээр жигүүрлэж

Мөнгө цацсан түрийвчид чинь найдаж

Мөрөөдөлд умбаж эхнэр чинь болсон

Ганц нэг эмэгтэй байдаг нь ч гэсэн үнэн

Гарцаа байхгүй тэд Монгол хүн тул

Эртнээс ирсэн хатан зангийг нь хүндэлж

Хааяа гардаг адайр зангийг нь аргадаж

Эцгээс ирсэн эрх зангийг нь өөгшүүлж

Хайрлаж чадвал харь хүргэн гэж голохгүй

Монгол эхээс гарсан үрийг чинь

Эрлийз хурлийзаар нь дуудаж ялгаварлахгүй

Гэхдээ санаж явах хоёр зүйлийг

Гэрт минь ирж хүүхнийг минь авч явах

Гадаад хүн танд онцгойлон захья

Ямар ч баян улсын иргэн болсон

Ямар ч зүстэй хүний эхнэр болсон

Монгол хүн Монголоороо үлддэг

Монголоо гэх сэтгэлээ хэзээ ч гээдэггүй

Шилэн барилгын чинь оройгоос тэнгэр үзэхгүйдээ бухимдаж

Шорон шиг хотын чинь захад мал харахгүйдээ гуниглаж

Урсах голын чинь үнэрт дотор нь хааяа эвгүйрхэхэд

Усны тунгалаг нь миний нутагт бий гэж гарцаа байхгүй хэлнэ

Хэрэв зээ эх оронд минь халдах дайсан та нар болбол

Хэнээс ч айлгүй цэрэг болдог Хатан зантайг нь мартаж болохгүй

Хөгжил буурай гэж нутаг орныг нь гоочилбол

Хөдөөгийн амьдралын сайхныг ойлгуулах гэж хичээнэ

Хүний нутгаас илүү гэж Монголоо тэд өмөөрнө

Хөгжингүй орноос чинь баян гэж уурлаж унтууцна

Монгол хүнд нутгийг нь битгий муулаарай

Эмэгтэй хүний эмзэг турьхан биед нь

Эр хүний бахим гараар хүрч

Гил хархан гэзэгнээс нь ширхэг үс унавал

Гэмгүй алаг нүднээс нь дусал нулимс гарвал

Өмөөрч ирдэг Монгол эрс байгаа гэдгийг

Өөрөөс чинь хамгаалах сая эрчүүд бий гэдгийг

Зүсээрээ хуурч, мөнгөөрөө даллаж, учралаараа суусан

Зүсэн зүйлийн хэлтэн мэдэж автугай

Нэгэн цагт бид дэлхийн дайдыг эзэлж явсан эрс

Нэг л хүүхнээ өмөөрч дэлхийтэй тулалдахад ч бэлэн эрс

С.Амаржаргал

2017-05-05


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>