Нэр алдартай жүжигчин нөхрөөсөө салах өргөдлөө шүүхэд өгөөд хэдэн сарын нүүрийг үзэж буй Анжелина Жоли дахин нэг хүүхэд өргөж авах бодолтой байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй нууцлаг найз залуу нь шинэ хүүхдийнх нь эцэг болно гэдэгт ихэд найдаж байгаа аж.
Түүний шинэ найз залуугийн тухай мэдээлэл одоогоор тун хомс байгаа. Гэхдээ бас ч гэж хоосонгүй ээ… Тэр азтай эр 40 гаруй настай, тунчиг баян нэгэн бөгөөд буяны үйлст хөрөнгө мөнгө хандивлахдаа гар сул, өр нимгэн залуу гэнэ дээ.