
1. Мэргэжлээ сонгоход юу нөлөөлөх вэ?
Хамгийн чухал нь чиний хүсэл мөрөөдөл , чиний зүрх юуны төлөө зохилж байна гэдэг нь чухал. Магадгүй хүссэн мэргэжлээрээ сурах гэтэл аав ээж чинь зөвшөөрөхгүй байж болох юм. тэгвэл сайн бод , дахин дахин бод. Үнэхээр чи тэр мэргэжилрүүгээ 1000000% тэмүүлж байвал өөрийнхөө төлөө тэмцээрэй. Ээж аав нар ч хүүхдүүдийнхээ сонирхолыг хүндэтгээсэй гэж хүсэж байна.
Ихэнх хүүхдүүд одоо үеийн нийгэм эдийн засгийн байр байдлыг харан мэргэжлээ сонгодог. Ганцхан зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Чи 4 жил төгсөөд ажил дээр гарахад нийгэм эдийн засаг ямар болохыг бид мэдэхгүй. Тэр үеийн нийгмийн чи бүтээх учраас бусдын доор ажиллах биш , өөрөө өөрийнхөө ажлын байрыг бүтээх ёстой шүү. Мэргэжил бүхэн сайхан.
2. Зөвхөн Монгол биш дэлхий дахинд юу болж байгааг сонирх
Хаа холыг Африк , Австрали , Энэтхэг гэх мэт сонирхож үзээчгүй газрынхаа тухай сонихоорой. Гадаад орны талаар , дэлхий дахинд юу болж байгаа талаар мэдвэл өөрийн нүдээ нээн илүү олон мэргэжил байдаг гэдгийг ойлгох болно. Улсын хэдхэн сургууль дотор төөрөлдөх биш дэлхийн хэдэн мянган сургууль дунд төөрөлд.
3. Хүссэн болон хүсээгүй жирэмслэлт
Өсвөр насны хамгийн том айдас бол хүсээгүй жирэмслэлт байдаг. Ээж аав нар ч гэсэн санал нэг байгаа байх. Гэхдээ юу юугүй хүүхэдтэй болох гэж байгаа юм шиг. Зарим ээж нар өдөр шөнөгүй хянаж цагдаад л байдаг. Ингэх тусам таны охин таниас хөндийрөх болно. Харин учирлан ойлгуулах хэрэгтэй. Бэлгийн боловсорлын талаар багаас нь хүүхдүүдэд заах хэрэгтэй.
Миний ажиглассанаар ихэнх охидууд 10 жилээ төгсөхдөө хүүхэдтэй болдог. Зарим нь тэрийгээ хэлэхээсээ айн авхуулах , хүчээр гаргадаг. Ингэснээр насаараа сэтгэлийн шаналалтай хоцордог. Харин зарим нэг нь зориг гарган хүүхдээ төрүүлдэг. Охин минь чи насаараа сэтгэлийн шаналалтай үлдэх үү ? юунд ч санаа зовохгүй амьдрах уу? Чи өөрөө л шийднэ.
4. Их сургуульд ороход.
Ихэнх их сургуулийн босго оноо 400 болон багассан байна лээ. Зарим хүүхдүүд ЭЕШ-н оноо нь 400 хүрчихвэл шууд хүссэн сургуульдаа орно гэж боддог. Гэхдээ энэ нь үгүй юм. чиний оноо 400 давсан бол чи тэр сургуульд орохоор бүртгүүлж болно гэсэн үг юм. Чамтай өрсөлдөж байгаа хэдэн мянган хүүхэд байгаа. Тэдэн дундаас өрсөлдөж байж сургуульдаа ордог. Ихэнх хүүхдүүд хүссэн ангидаа орох гэхээр оноо нь хүрэхгүй байдаг. Тийм болохоор сургуультай л болж байвал болоо гэсэн хандлагаар ямар ч хамаагүй ангид ордог. Ингэснээр сургуульдаа орон сайн сураад явахаар сургууль хооронд шилжиж болох болов ч ихэнх хүүхдүүд нь ямар ч сонирхолгүй ангидаа суран чадваргүй боловсон хүчин болж гардаг.