Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Эрчүүдэд эмэгтэйчүүдийн юу нь таалагддаг, харин юу нь дургүйг нь хүргэдэг вэ?

$
0
0

XopoM.com-Хэрвээ-эмэгтэй-хүн-дараах-12-чанарыг-агуулсан-бол-түүнийг-бүү-тавьж-явуул-01Австрийн нэрт сэтгэл зүйч Аллан Пиз- ийн “Яагаад эрчүүд сексийг, харин эмэгтэйчүүд хайрыг хүсдэг вэ?” номноос…

Сэтгэл татам гэж юу гэсэн үг вэ?

Сэтгэл татам эмэгтэй гэдэг нь тэр эмэгтэйд өөрийнхөө давуу талуудыг дөвийлгөж, харин сул талуудаа нуух хүсэл ба цаг зав байдаг гэсэн үг. Сэтгэл татам эмэгтэй үргэлж сайхан харагддаг. Эрчүүд нүдэндээ харж байгаа юманд л татагддаг болохоос жинхэнэдээ цаанаа юу байгаад нь татагддаггүй гэдгийг санаж яваарай. Эмэгтэй хүний сэтгэл татам байдал физик талаасаа бол түүний эрүүл мэндийн байдалтай нь нягт холбоотой байдаг, тийм ч учраас энэ хэмжүүр эрчүүдэд хамгийн чухал байдаг. Дундаж насны эмэгтэй сайхан хувцаслаж, оо энгэсгийг чадамгай хэрэглэж чаддаг бол түүнийг сэтгэл татам эмэгтэйд тооцдог. Уул нь тэрээр зүгээр л хүүхэд гаргах насны залуу эмэгтэйгийн гаднах төрхийг л дуурайсан байгаа шүү дээ.
Ихэнхи эмэгтэйчүүд үүнийг ойлгодог. Гоо сайхны бараа, тураах бүтээгдхүүн, хувцас, тренажер үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдхүүнийг эрчүүдийн хэмжүүр шалгуурт нийцье гэвэл манай бүтээгдхүүн туслана гэж сурталчилдаг. Сэтгэл зүйч Пол Розен нэгэн туршилт явуулж эмэгтэй хүний төгс биеийг эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд хэрхэн төсөөлдгийг тодруулсан билээ. Туршилтанд оролцогсдод маш туранхайгаас эхлээд маш тарган, төрөл бүрийн бие галбиртай эмэгтэйчүүдийн зургийг үзүүлэхэд бүх эмэгтэй оролцогчид туранхай эмэгтэйчүүдийг сэтгэл татамд тооцож, өөрөө ч гэсэн ийм болохыг хүсдэг хэмээн хариулж байв. Харин эрэгтэйчүүд болохоор туранхай хүүхнүүдийг бус, дунд зэргийн бие галбиртай хүүхнүүдийг сонгож байв. Туранхай бүсгүйчүүд эрчүүдийн дурыг булаадаг гэсэн орчин үеийн хүүхнүүдийн бодол буруу гэдэг нь үүгээр батлагдаж байгаа юм. Бүх дэлхий даяар эрчүүд дунд зэргийн буюу махлагдуу, “элсэн цаг” хэлбэрийн галбиртай бүсгүйчүүдийг таалдаг нь илэрч байна.

Калифорнийн Их Сургуулийн Хүн судлалын факультетийн профессор Дональд Саймоны ажиглалтаар, хоол ундны дутагдал байхгүй орнуудад эрэгтэйчүүд гоолигдуу хүүхнүүдэд илүү татагддаг, харин хоол хүнсний дутагдалтай орнуудад мариалаг хүүхнүүдийг илүүд үздэг нь харагджээ.
Африк, Амазоний зарим омгийн бүсгүйчүүд эрчүүдийнхээ анхаарлыг татахын тулд хөхөө ил гарган, доогуураа нарийхан стринг дотоож маягийн бүс зүүдэг. Соёлт ертөнцийн хүүхнүүд ч эрчүүдээ мөн л иймэрхүү байдлаар татдаг бус уу? Тэд арьсаа толигор, эрүүл харагдуулахын тулд косметик хэрэглэдэг. Нүдээ том харагдуулах гэж сормуусаа будна, уруулаа цусан хангамж сайтай гэж харагдуулахын тулд улаанаар будна, нас залуу, эстрогений түвшнээ их гэж харагдуулахын тулд үсээ цайвар өнгөөр будна. Пластик хагалгаа хийлгэж, ботокс тариулан нүүр царайгаа үрчлээгүй, залуу, сэтгэл татам болгоно. Орчин үеийн бүсгүйчүүд янз бүрийн заль, нууц бүхий хөхөвч, богино банзал, нейлонон урт оймс, өндөр өсгийтэй гутал зэргийг – эрчүүд залуухан бөгөөд эрүүл мэнд сайтай хүүхнүүдийг илүүд үздэг учраас – эрчүүдэд л зориулж л өмсдөг. Бид бүсгүйчүүдийг ингэж зальдахаа боль гэж хэлэх гээгүй байна, зүгээр л яагаад ингэдгийг нь тайлбарлаж байгаа юм.

Эрчүүд юуг гоё сайханд тооцдог вэ?

Амьтанд гоо сайхны мэдрэмж байдаггүй. Нохой, муур, эсвэл заан хэзээ ч жаргаж байгаа нарыг юмуу сүрлэг хүрхрээг шимтэн ширтдэггүй. Муухай эмэгчин гэж байдаггүй. Амьтны ертөнцөд эмэгчний сэтгэл татам байдал ганцхан шалгуураар – ороо нь орсон эсэхээр л тодорхойлогддог.
Хүмүүн бид ертөнцийн сайхныг өвөг дээдсийнхээ туршлаганд тулгуурлан тодорхойлдог.
Эрчүүд бүсгүйчүүдийн физик гоо үзэсгэлэнг үр удмаа үлдээж чадах эсэх талаас нь дүгнэдэг төрөлхийн зөн совинтой байдаг. Тохиромжтой шинж чанаруудад: толигор арьс, эрүүл, гялалзсан үс, булчингийн тамир, тунгалаг нүд, эрчимтэй, жавхаалаг явдал зэрэг залуу нас болон эрүүл мэндийг илэрхийлсэн, өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн өндөр үзүүлэлтүүд ордог.
Төрөл бүрийн косметикийн тусламжтайгаар эмэгтэй хүн өөрийгөө сэтгэл татам болгодог. Эволюцийн талаас харах юм бол, залуухан, эрүүл бүсгүйчүүд илүү олон хүүхэд төрүүлж чадна, тэгэхээр эр хүний генетик удмыг хадгалах боломжтой гэсэн үг. Тийм болохоор, аль ч улсад цэвэрхэн хүүхнүүд илүү сэтгэл татамд тооцогддог, яагаад гэвэл бохир байдал өвчин зовлонтой холбоотой байдаг, харин өвчин бол үр удмын амьд байх боломжийг бууруулна.
Нью – Мексикогийн Их Сургуулийн биологийн ухааны профессор Ренди Торнхиллыг хийсэн судалгаагаар, эмэгтэйчүүдийн гэрэл зургуудыг туршилтанд оролцогсдод үзүүлж сэтгэл татам байдлыг нь дүгнүүлэхэд, эрэгтэй, эмэгтэй оролцогсод  бүгдээрээ ахимаг насны эмэгтэйчүүдийн нүүр царайг сэтгэл татамд тооцоогүй байна. Ялангуяа эрэгтэйчүүд бүр ч доогуур үнэлжээ. Энэ туршилт нь, бүсгүйчүүд зөн совингийнхоо түвшинд энэ зарчмын механизмыг ойлгодог болохыг, мөн үрчлээ татуулах мэс засал яагаад ийм их эрэлт хэрэгцээтэй байдгийг тайлбарлаж байна.

Сайхан зүс царайтай байх хүсэл – төрөлхийн хүсэл

2003 онд Техасын Их Сургуулийн эрдэмтэн Жудит Ланглуа тэргүүтэй судалгааны баг сайхан царай зүс рүү татагддаг хүний тэмүүлэл урьд нь тооцогдож байсан шиг хүмүүжлийн үр дүн бус, харин төрөлхийн тэмүүлэл юм байна гэдгийг баталжээ. Туршилтын явцад янз бүрийн зүс царайтай хүмүүсийн зургийг 2 – 3 сартай нялх хүүхдүүд болон арай том 6 – 8 сартай хүүхдүүдэд үзүүлэхэд аль аль нь царайлаг хүмүүсийн зургийг удаан хугацаагаар харж байжээ. Хоёрдахь туршилтаар, нэг настай хүүхдүүдэд янз бүрийн царайтай хүүхэлдэйнүүдийг өгөхөд царайлаг хүүхэлдэйнүүдээр дуртайяа тоглон тэдэндээ байн байн инээмсэглэлээ бэлэглэж байсан байна.
Эрэгтэй хүн “Плейбой” сэтгүүл дээрх нүцгэн хүүхний зургийг харж байхдаа түүний юу хийж чаддагийг /хоол хийх, төгөлдөр хуур тоглох г.м/, мөн энэ хүүхэн сайн хүн болов уу гэх мэтийг боддоггүй.
Эрдэмтэд олон туршилт явуулсны эцэст гоо царайны универсал томъёо байдаг гэдгийг баталсан юм. Ерөнхийдөө дэлхийн хаана ч гоо сайхны хэмжүүр ижилхэн байдаг ажээ. Эмэгтэй хүний царай хэдий чинээ тэгш хэмтэй байна, төдий чинээ сэтгэл татам санагддаг гэнэ. Нас ахих тусам тэгш хэм нь алдагддаг учраас залуухан царай илүү сайхан харагддаг байна.

Эрчүүдийн зүрх сэтгэлийг догдлуулдаг биений харьцаа

Байгаль ээж маань эрчүүдийг “Элсэн цаг” хэлбэртэй биенд дуртай болгосон юм. Бүсэлхийний өргөн нь ташааны өргөний 70 % – тай тэнцүү эмэгтэйчүүд амархан жирэмслэх болон олон хүүхэд төрүүлэх, өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн талаас хамгийн сайн харьцаатай галбиртайд тооцогдож ирсэн билээ. Энэ харьцаа эрэгтэйчүүдэд зориулсан барааны бүхий л рекламанд ашиглагддаг. Тэгээд бас, энэ харьцаа л хадгалагдаж байвал, биеийн илүү жин бараг хамаагүй гэдэг нь тогтоогдсон байгаа. Ийм биетэй эмэгтэйн ташаа гуя хавиар хүүхдээ хөхөөр тэжээхэд нэн шаардлагатай өөх хуримтлагдсан байдаг болохоор нөхөн үржихүйн бүтээмж сайтай, тиймээс энэ байдал нь эрчүүдийн төрөлхийн зөн совинд нийцдэг юм.
Ерөнхийдөө, эмэгтэйчүүдийн биений өөрийнх нь биетэй төсгүй хэсгүүд нь л эрчүүдэд таалагддаг. Эмэгтэйн биенд төвийж байдаг хэсэгт эрчүүдэд юу ч байхгүй, хавтгай. Эмэгтэйн биений зөөлөн хэсэг эрчүүдэд бол хатуу байдалтай заяагдсан. Эсрэг зүйлс татагддаг гэдэг дээ.

Эмэгтэйчүүдийн юу нь эрчүүдэд таалагддаггүй вэ?

Өөрийнхөө биеийг байнга голж гомдоллож байдаг хүүхнүүдэд эрчүүд хамгийн дургүй. “Би дэндүү бүдүүн хөлтэй”, “Би хэтэрхий тарган / өндөр / намхан”, “Миний нүүр үрчлээтэй болчихлоо”, “Миний хөх муухай хэлбэртэ, жижигхэн”, “Би том гэдэстэй” гэх зэргээр байнга үглэж байдаг бүсгүйчүүдийг тэд огт таалдаггүй.
Эр хүн бүсгүй хүнийг сонирхож эхэлсэн л бол түүний давуу тал, сайхан зүйлсийг нь л анхааралдаа авдаг. Элдэв бусад муу талыг нь ер анзаардаггүй юм. Хүүхэн эргүүлж байгаа эрийн тархинд допамин болон бусад гормон цацагддаг. Ийм нөхцөлд тэр ямар ч муухай зүйлийг хүүхнээсээ олж хардаггүй онцлогтой. Эрэгтэйчүүдийн дургүйг эмэгтэйн биений хэмжээ харьцаа бус, харин эмэгтэй хүн өөрийнхээ сэтгэл татам байдалд итгэхгүй байгаа нь л хүргэдэг юм. Орчин үеийн эрчүүд иймэрхүү ярианаас үнэхээрийн залхсан байдаг. Ангуучилж байгаа хүүхнийх нь гэдэсний язрал түүнд эмэгтэйлэг, дур булаам санагдана, бүдүүн гуя нь секси, шингэн үс нь хамгийн зохимжтой харагдах жишээтэй. Харин өөрийнхөө дутагдлуудыг дурьдаад эхэлсэн эмэгтэй түүний хувьд тэр дороо дур булаам санагдахаа больчихдог юм. Бүх зүйл маш энгийн.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>