Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ч.Сэлэнгэ Монголын тав дахь Жульетта боллоо

$
0
0

8c7a9d962f1f6d72a51c761e680307a9Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон.
Жүжгийн Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр өнгөрсөн өвөл гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар хилийн дээс алхсан. Түүний оронд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун Жульеттагийн дүрд тоглож, монголын дөрөв дэх Жульеттагаар нэрлэгдсэн. Гэсэн ч тэрбээр хувийн шалтгаанаар ажлаасаа түр хугацаанд чөлөө авчээ. Иймээс  УДЭТ-ын удирдлагууд Жульеттагийн дүрийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Сонгон шалгаруулалтаар залуу жүжигчин Ч.Сэлэнгэ Жульттагийн дүрийг бүтээхээр сонгогдсон байна. Тус театрын уран бүтээлчид аялан тоглолтоо орон нутагт зохион байгуулах гэж байна. Аялан тоглолтын хүрээнд “Ромео Жульетта” жүжгийг тоглох юм.

ba23753013531fe625fe9ca94f19fc9d

5 (1)


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>