Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хоёр хүнд нэгэн зэрэг дурлах боломжтой юу?

$
0
0

6e9c90f65cf81a91great (1)Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын доктор, профессор Рамани Дурвасула хоёр хүнд нэгэн зэрэг дурлах нь байх л үзэгдэл гэж үзэж байна. Тэрээр “Бид хайрыг нэг л төрлийн амт гэж ойлгодог. Үнэндээ үүнээс хавьгүй илүү. Өөрөөр хэлбэл шоколад, гүзээлзгэнэ хоёр огт өөр боловч хоёулаа л арааны шүүс асгарам амттай шиг тийм л зүйл” гэсэн байна.

Хэрхэн хайрын гурвалжин үүсдэг вэ?

Бид өөр өөрийн гэсэн давтагдашгүй, онцгой бодгалиуд учраас өөр өөр зан араншинтай.Та магадгүй бие хүн болж улам хөгжиж, дэвшихийнхээ хирээр улам бүр өөрөөсөө огт өөр нэгэнд татагдаж байгаагаа анзаарсан байх. Бие биедээ татагдана гэдэг бол хүний байгалийн шинж чанар, үүнийг хэн ч үгүйсгэж бас няцааж чадахгүй. Тухайлбал та яг одоо огт өөр зан ааштай хоёр залууд нэгэн зэрэг татагдах бүрэн боломжтой…

Хүнд дурлах үед мэдрэлийн эсээр дамжин тархинд “dopamine” хэмээх бодис маш ихээр ялгардаг бөгөөд тархинд ер бусын тайвшрал, аз жаргалыг мэдрүүлдэг. Тэр өдрийн ганц үнсэлтийн талаар бодоход л таны dopamine-н хэмжээ огцом нэмэгдэж та өөрөө ч мэдэлгүй аль хэдийн дурлачихсан байдаг. Энэ бүхнийг удирдах боломж бараг үгүй.

Үүнээс гадна та өөрөө өөртөө таалагдах үедээ хоёр хүнд нэгэн зэрэг дурлах нь олонтаа тохиолддог. Тухайлбал та саяхан тун дажгүй компанид ажилд орлоо. Таны сэтгэл санаа маш сайхан байх бөгөөд та ч өөртөө маш сэтгэл хангалуун байна. Энэ мөчид та шинэ орчин, шинэ хүмүүстэй илүү нээлттэй харилцаж, бусад хүмүүсийн эерэг талыг илүү харж, өөрөө ч мэдэлгүй татагдаж эхэлдэг.

Та хоёр хүнд нэгэн зэрэг дурлачихлаа. Одоо яах хэрэгтэй юм болоо?

 Хоёр хүнд зэрэг сэтгэл алдрана гэдэг үнэхээр гацаанд орсон юм шиг мэдрэмж. Гэхдээ бас нөгөө талаараа хөгжилтэй. Раманийн  зөвлөснөөр ийм тохиолдолд тухайн дурласан хоёр хүнийхээ сонирхол, амьдралынх нь үзлийн талаар сайтар мэдэх нь зүйтэй гэнэ.

Мэдээж та нэг л хүнд дурлаж, түүнтэй л хамт байхыг хүсч байгаа бол өөр хэрэг. Харин энэ тохиолдолд яах хэрэгтэй юм бол?

Хэдийгээр тийм таатай сонсогдохгүй ч юуны өмнө сэтгэлийг тань булаагаад буй хоёр залуугийнхаа давуу болон сул талыг цаасан дээр жагсаан бичих хэрэгтэй. Гол нь өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй шүү. Хүн болгонд ийм зүйл тохиолдож болох ч эцэстээ нэг нь л ялдаг. Тийм болохооор хэн таныг өвдөөд хэвтэж байхад хажууд тань өмөг түшиг болж чадах, хэн таныг 90 настай болсон ч одоогийнх шигээ хайрласаар байх талаар эргэцүүлээд нэг үзээрэй.

Хэрэв та тэр хоёрын хэнтэй нь ч харилцаа үүсгэхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л аялалаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд өөрийнхөө юу хүсч байгаагаа яг таг тодорхойлоод энэ эвгүй нөхцөл байдлаас аль болох хурдан гарах нь хамгийн зөв юм.

Хэн нь танд төгс тохирохыг мэдэх амархан арга байна уу?

Харамсалтай нь үгүй. Энэ дэлхий дээр танд яг тохирох “Мистер Зөвийг” танд хэлж өгөх ямар ч математикийн томъёо, тэгшитгэл байхгүй. Танд тэр хоёр чинь хоёулаа магадгүй тохирч эсвэл хоёулаа ч тохирохгүй байж мэднэ. Гэхдээ таны сэтгэл зүрх хэнд нь илүү татагдаад байгааг та л ганцхан мэднэ. Хэрэв та нэгэнт л сонголтоо хийсэн бол эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр урагшаа алхаарай.

Хэн бүхэнд ийм зүйл тохиолдож болох учраас хамгийн гол нь өөртөө цаг гаргаж, өөрийгөө таниж мэдэх хэрэгтэйг зөвлөсөн юм. Ингэснээр та яг юу хүсч байгаагаа, юу таны хувьд илүү чухал гэдгээ тодорхойлон, тулгараад буй асуудлаа хурдан шийдвэрлэх боломжтой.
Мэдээ хуулахыг хориглоно.

Эх сурвалж: www.sis.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>