Их Британийн Хейшем хотын нэгэн гэр бүлийн хос удахгүй 20 дахь хүүхэд нь мэндлэх гэж буй тухай баярт мэдээг Фэйсбүүк хуудсандаа байршуулжээ.
Их Британийн хамгийн өнөр бүлийн өрхийн тэргүүн 46 настай Ноэль Рэдфорд, эхнэр 41 настай Сью нарын хүүхдүүдээ эр эмээр нь “ялган тоолж”, эхийнхээ хэвлийд бойжиж буй шинэ хүний компьютер томографын зургийг өлгөсөн хөгжилтэй гэрэл зургийн дор хэдэн зуун баяр хүргэсэн сэтгэгдлийг хүмүүс бичиж үлдээсэн бөгөөд уг “урлагийн бүтээл” 32 мянга гаруй лайк цуглуулсан байна.
Өнөр бүлийн фэйсбүүк хуудас 250 гаруй дагагчтай гэнэ.
Анхны хүүхдээ 14 настайдаа төрүүлж байсан Сью бүсгүйн 20 дахь хүүхэд есдүгээр сард мэндлэх аж.
Эх сурвалж www.wikimon.mn