Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Шинэ жолооч нарт зөвлөж байна

$
0
0

АНУ-д автын ослын улмаас жилд дунджаар 50 мянган хүн нас барж 22 сая хүн гэмтдэг гэсэн судалгаа гарсан. Осолд орсон авто машиныг засахад нийтдээ 80 тэрбум ам.долларыг зарцуулдаг гэнэ. Харин Монгол улс дахь дээрх тоо баримтыг хараахан гаргаагүй боловч шинээр жолооч болж буй та бүхэнд дарааx таван “өөрийгөө хамгаалах” зөвлөгөөг санал болгож байна.

Хамгаалалт #1

Анхааралтай Жолоод “Ээ золиг гэж. Би яагаад харсангүй вэ?” Энэ бол автын осол тохойлдсоны дарааx жолооч нарт хамгийн түгээмэл хэлэгддэг хэллэг. Ерөнхийдөө ихэнх ослын гол шалтгаан жолоочийн анхаарал алдагдсанаас үүcэлтэй байдаг. Анхааралгүй байдал бий болох нь гиюүрэх, огт өөр юм гэнэт бодож эхлэх, нойрмоглох, ядрах, шулуун зам дээр хэт удаан явах, яриандаа халуурахаас үүддэг. Машин жолоодох гэдэг бол бидний хийдэг хамгийн эрсдэлтэй зүйл. Тиймээс та оюун санаагаа машин барьж байхдаа 100% төлөврүүлж сурахыг заншил мэт болгох хэрэгтэй.

Хамгаалалт #2

Зам Тавиад Өгөөд Үз “Зам тавьж өгснөөр хэн ч хэзээд машинаа мөргүүлж байгаагүй.” Та бодоод үз. Хэрэв уулзвар дээр ирчээд хэн нь түрүүлж явах вэ гээд та эргэлзэж байгаа бол зүгээр зам тавиад өгөөд үз. Хэн түрүүлж уулзвар нэвтрэх нь энгийн ойлголт мэт санагдавч таньд заримдаа эргэлзэх мөчүүд ирнэ. Эсрэг хүнээ хүндлээд эхлээд гаргачих. Аюлгүй жолоодоход байнга дүрмээ барих биш харин үр дагавар нь чухал гэдгийг бүү март.

Хамгаалалт #3

Бүү Хурдал Зохих хурднаас хэтрүүлэн давхих нь таныг хоёр эрсдэлт хүргэнэ: арга хэмжээ авах хором тань багасна, мөн та илүү их энергийг хуримтлуулдаг. Хүн дунджаар 0,75-1,5 секүндийг арга хэмжээ авах хормондоо зарцуулдаг. Урдах машин зогсох эсвэл гэнэт урдуур тань хүн гүйхэд та 2 секунд хоцорсон бол дууслаа л гэсэн үг. Та хурдтай давхиж байх үедээ илүүдэл инэрци хуримтлуулснаар тоормос гишгэхэд 50 метрт яваад зогсдог замд 60 метр явж (шарваж) зогсоно гэдгийг мартаж болохгүй. Тиймээс та бүү яар. Хурдаа барьж аажуу яв.

Хамгаалалт #4

Согтож Мансуурсан үедээ машинаа асаах гэж бодсоны ч Хэрэггүй. Архи болон бусад согтууруулах ундаа нь таны арга хэмжээ авах чадгварыг удаашруулдаг. Тиймээс та амссан үедээ машиндаа түлхүүрээ хийх гэж бодсоны ч хэрэггүй. Такси дууд. Анд нөхрөөсөө гэртээ хүргэж өгөхийг гуй. Согтуугаар жолоодох нь эрсдэл ихтэй. Бид жолооны курст сурагчидад бас нэгэн гол зүйлийг зааж өгдөг. Энэ бол “Би машин барих чадвартай юу?” гэсэн асуулт юм. “Би ядарсан байна уу?”, “Би хангалттай нойр авч чадсан уу?”, “Намайг ядраадаг/ мансууруулдаг эм би хэрэглэсэн үү?”, “Би харааныхаа шилийг авч гарсан бил үү?” Хэрэв та эдгээрт бүгдэнд нь “Тийм” гэж хариулсан бол та машин барих чадвартай мөн эрхтэйд өөрийгөө тооц.

Хамгаалалт #5

Суудлын Бүсээ Зүү. Суудлын бүс таны аюулгүй байдлыг хангах хамгийн чухал ололт гэдэгтэй маргах хэрэггүй. Таныг осолд ороход бүс мөргөлтөөс биейиг тань хамгаална, бас машинаас гадагш шидэгдэхээс сэргийлдэг. Хамгийн чухал нь таныг суудал дээр тогтоож ослоос бага бэртэлтэй гаргах зорилго юм. Тиймээс та “миний хувцас үрчийчихнэ, надад эвгүй байна, би зүс зүүж дасаагүй” гэж гомдоллох хэрэггүй. Машин жолоодохдоо бүс зүүж явахыг зуршил болго. Дүгнэж хэлэхэд бид танд таван үнэтэй зөвлөгөөг өглөө. Эдгээр нь анхааралтай жолоодох, зам тавьж өгч сурах, хурдаа тохируулж явж байх, согтуурсан үедээ машин жолоодохгүй байх, суудлын даруулга бүсээ байнга зүүж явах явдал юм.

photonews.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles