
АМЬДРАЛЫН ХАНЬ БОЛ…
Хэрэв эр хүн таныг амьдралынхаа хань гэж сонгосон бол тэр танд маш хүлээцтэй хандаж, тэвчээр заадаг. Таны үг, үйлдэл бүхэн түүний хувьд үнэ цэнэтэй байх бөгөөд таны юу бодож, санаж байгаа нь тэрний хувьд маш чухал болсон байдаг. Тэр танд бүх зүрх сэтгэл, цаг хугацаа гээд бүхнээ зориулахад бэлэн байна. Таны мөрөөдөл бол түүний ч гэсэн мөрөөдөл мэт түүнд санагдах бөгөөд тантай нэг хүн мэт уусахыг хүснэ.
Анхны болзоогоо та бодоод үз л дээ. Эр хүн өөрт таалагдсан бүсгүйдээ анхны болзоон дээрээ ч түүнд хүрэхээс зүрхшээнэ. Учир нь таныг алдахаас айж, холбоогоо таслахгүй байхыг хичээж байгаа юм. Цаашид энэ бүсгүй “зөвхөн минийх” байгаасай гэж хүсэж танд таалагдахыг хичээнэ.
Түүний хувьд тантай хөнгөн харилцаа үүсгэхгүй байх бөгөөд таныг будагтай будаггүй, зовж шаналсан бүхий л үед хамт байж хамгаалж, таныг хэзээ ч ганцаардуулахгүй. Яг л бяцхан гүнжээ халамжлаад хамгаалах хайр, эцэг, ах мэт.
ГЭХДЭЭ БҮСГҮЙ МИНЬ…
Тэр надад хайртай гээд бардамнаж болохгүй, бас хэт сулбайх хэрэггүй. Өөрийн үнэ цэнээ дундажаас дээгүүр барих хэрэггүй. Та хайртай залуугаа өөрийн ханиар сонгосон бол түүнийг ойлгож, дэмжиж, түшиж байгаарай.
“ЗУГАА” БОЛ…
Тантай аль болох наалдахыг хичээнэ. Таныг утгагүй наргиагаар найрах гэж оролдоно. Та хоёрын харилцаа дэндүү хурдан болж өнгөрөх бөгөөд таны шалгуур, шаардлага түүнд чухал биш. “Зугаа” гаргах бүсгүйг эр хүн өврөө нээхийг л хүлээж байдаг юм.
Эцэст нь хэлэхэд… Үнэ цэнэ гэх зүйлийг эмэгтэй хүн алдахгүй барьж явбал тэр таныг амьдарлынхаа ханиар сонгох болно.