Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Өөрийгөө хайрла, өөр хэн ч чамайг хайрлахгүй

$
0
0
tumblr_mc9neoYKk31raoel6o1_1280_large20 гаруйхан насандаа хэзээ ч гуч хүрэхгүй юм шиг цолгиун загнаж, 30 насыг нэгэнтээ даваад авсан хойноо 40 хүрэхээрээ яана аа хэмээн уулгалаж, харин өнөөх 40 нас хэдийнээ айлчилсан  үед хүссэн ч хүсээгүй ч “Дунд эргэм насны эмэгтэй” гэсэн нэрийг зүүдэг нь үнэн. Дунд насны бүсгүйчүүдийн ихэнхийнх нь жин нэмж, цөөнгүй нь эр нөхрөөсөө салж, үр хүүхэд нь том болцгоон бие даахын эрхэнд орон гэр нь эзгүйрэн хоосорч, ганцаардал гэгчийг амсаж эхэлдэг.  Аз жаргалтай залуу насныхаа дурсамжаар сэтгэлээ аргадаж, ажил гэгч ганцхан зүйлээр ханиа хийдэг.
Энэ насныхан гэвч ажил амьдралын бяд суучихсан, албан тушаал ахичихсан, ахуй байдлаа товхинуулчихсан байдаг нь бас үнэн. Эгчмэд бүсгүйчүүдэд дуртай идэрхэн залуучууд энэ л насныхныг сонирхон дотносох гэж ихэд хичээдэг . Үнэн хэрэгтээ ухаангүй дурласандаа бус учир мэдэх бийлэгжүү нэгэн хэмээн итгэж, санхүүгийн дэмжлэг хайгсад тэдний дийлэнх нь. Гудамжинд явахад, дэлгүүрт ороход хаа л бол хаана “эгч ээ” гэж дуудна. Бараг өөрөөс нь ахимаг нэгэн ч сийхгүй “аниа” гэж зэвүү хүргэнэ. Залуу охид шиг нулимсаараа нүүрээ эсгэж суудаггүй, зоримог зангаар амьдралыг туулах хатуу бодолтой дунд насныханд уйлахгүй байх тусмаа ганцаардалд ээрэгдэж, урагшаа зүтгэх хатуу бодолтой байх тусам шантрал үүсдэг. Амьдрал юм хойно санаан зоргынх биш. Үнэхээр дургүй хүрч байх чинь.
Гэсэн ч байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч, ганцаардлыг өөрөөсөө түлхэх зөн тэдэнд бий. Энэ далдхан зөнгөө биелэл болгох чадал ч бас бий. Үргэлж л болох болохгүйн заагийг учирлаж, өөртөө хатуу тулгаж, ажил тараад гэрээдээ яарч, элдэв болзооноос зайлсан ч эр нөхрийнхөө өмнө гэмтэй юм шиг санаж, олигтойхон хувцас ч өөртөө авалгүй цонхныхоо хөшгийг шинэчлэх л гэж зүтгэж явсан биш билүү.  Ханьдаа хамгаа зориулан, үрдээ өөрийгээ элтэлсэн насаа эргэн сана. Туулах насны замд хийх л зүйлээ хангалттай хийсэн биш үү?
Одоо юунд ганцаардах билээ. Толинд өөрийгөө шинжиж, гоё болох гэгээн сайхан хүслээ тархиндаа суулгаад зоригтойгоор жингээ хасаж эхэл. Удахгүй сайхан биетэй жавхаалаг болно гэдгээ санан санан шантралгүй хий. Дэлгүүр хэсэж өөртөө бэлэг барь. Дэлгүүрийн лангуунаас хүссэн зүйлээ олж харсан эмэгтэй хүний зүрхний цохилт түргэсч, нүний хүүхэн хараа нь өргөсөн, адреналин гэгч аз жаргалын гармон ялгардаг юм гэсэн. Тэгээд өнөөх хүссэн бараагаа бариад буцаж гарах агшинд эргээд хэвийн байдалд ордог юм гэнэлээ. Нэрээ ч санахнээ дэлгүүр хэссэн эмэгтэй хүн гуниглаж явдаггүй, гунхалзаж, нүд нь сэрвэлзэж, нүүрэнд нь гэгээ татаж харагддаг.
За тэгээд гоё уут савтай сайхан бараа бариад явж байгаа бүсгүй хичнээн маадгар ихэмсэг байдаг билээ дээ.  Мөнгөгүй үе бишгүй л байна шүү дээ,  тийм үед ч буйдан дээрээ лаглайн сууж, зурагтын суваг солин, үе үе санаа алдан гансранхын хэрэг  юун. Дэлгүүрийн лангууг харцаараа хоосолж, уруулын будаг ч бай жижигхээн зүйлийг өөртөө бэлэглэ. Дэндүү сайхан нь өөрийгөө хайралж байгаа энгийн нэг л илрэл, түүний хэрээр баяр мэдэрнэ. Сайхан хувцаслаад ихэмсэглэн алхаж, зөрж өнгөрөх зон олныг инээмсэглэн харж, ердийн л энэ өдрийг ерын бус болго. Чи өнөөдөр гал тогоондоо өнжих завгүй эхнэр биш болсон.
Сэтгэл зүрх булиглуулах нандин учрал тохиох ч билүү. Бүхий л өмнөх чандлалаар өөрийгөө битгий хүл. Задгай явж замбараагүй загнахын нэр энэ биш ээ. Сэтгэлийн жаргал гэдэг эдийн болоод биеийнхээс тэс ондооныг дунд насныхан хэдийнээ мэднэ. Зориуд бэлдэж байгаад гэртээ зочин урь. Найз бүсгүй, хамаатан, шинэхэн танил хэн ч байж болно. Гол нь романтик сайхан зоог бэлд. Хааяадаа их ажлаа хаяж өөрийгөө чөлөөл. Аль ч тохиолдолд буруу болоод зөвөөр ойлгох боломж байдаг бөгөөд өөдрөг байхын тулд хүн зөвийг нь л сонгодог юм.
Банныхаа өрөөнд чангаар дуулж, гэрээ цэвэрлэлгүй 7 хонож, дуртай зүйлээ өөрөөсөө харамлалгүй идэж, нялх балчир хүүхэд шиг аашил. Санаа зовох зүйлгүй, сэтгэл өөдрөг… Ажилтай, амжилттайчиг, бас аятайхан догдлуун бүсгүй… сэтгэл чөлөөтэй, бодол өрнүүн. Хүсвээс  ямар ч цаг үед ямар ч хатагтай болж чадах алтан боломж. Одоо өнөөх аймшигт ганцаардал, өнөөх л “хаягдсан” гэх гомдол өшрөл, бас ”дунд насны эгчмэд хүүхэн” ,”нас ахимаг бүсгүй” хэмээн нэрлэгдэх айдас  энэ бүхэн хийсэн одсоон, найз минь. Өөрийгөө хайрла, өөр хэн ч чамайг хайрлахгүй.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>