Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Чихрийн шижинтэй хүмүүсийн түгээмэл гаргадаг 8 алдаа

$
0
0

Хэрэв та чихрийн шижинтэй бол хүмүүсийн түгээмэл гаргадаг эдгээр найман алдаанаас заавал суралцах шаардлагатай. Энэ нь жингээ барих, цусны даралт ихсэх, бөөр, зүрхний өвчин, хараа муудах, суумгай болох гэх мэт өөр олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгоно. Энэ талаар Америкийн эмч нарын холбооны www.healthgrades.com сайтад бичжээ. Олонх чихрийн шижинтэй хүмүүсийн гаргадаг нийтлэг алдааг хүргэж байна.

Алдаа 1:  Инсулиныг зөв хадгалдаггүй

Та гэртээ инсулин хадгалдаг бол аль болох сэрүүвтэр газар байлга. Гэхдээ хөлдөөж болохгүй. Инсулиныг хэт халуун эсвэл хэт хүйтэн газар хадгалвал үйлчлэх чанараа алддаг. Өөрөөр хэлбэл инсулин биш болно. Ийм инсулиныг хэрэглэвэл та цусан дахь сахарын хэмжээгээ хянаж, барьж чадахгүйд хүрнэ. Ихэнх чихрийн шижинтэй хүмүүс инсулиныг өрөөний температурт гал тогооны шүүгээнд, ширээний шургуулганд хадгалдаг нь буруу юм. Мөн нарны гэрэл тусахааргүй газар хадгалах ёстой. Тэгэхээр инсулиныг хөргөгчинд тавиур дээр тусгайлан тавьж сэрүүн нөхцөлд хадгалаарай.

Алдаа 2: Сахарын хэмжээг зөв шалгадаггүй

Та өөрийн цусан дахь сахарын хэмжээг шалгахдаа зөв хийхгүй бол гарах хариу нь буруу уншигдаж болох талтай. Тиймээс глюкоз метрын багажийг зөв ашиглаад сорилоо зөв тавьчихаж чаддаг байх хэрэгтэй. Сорил авахын өмнө заавал гараа угааж байгаарай. Өндөгнөөс цусны дээж авах тийм хэцүү биш ч хуруугаа шахаж өгөх хэрэгтэй. Эмч, сувилагч нар хэрхэн цус авч, сорил хийж байгааг маш сайн судлаж, харсны дараачаар л тэдний дэргэд үүнийг эхлээд хийгээрэй. Дараа нь өөрөө туршаад үз. Эмч нараас асуухаас бүү ай. Сорилыг зөв хийх маш чухал, тэгж байж хариу нь үнэн гарна.

Алдаа 3: Инсулин хийлгэхэд тогтсон журам хэрэггүй

Үүн шиг худал зүйл үгүй. Та заавал инсулины тарилгын хуваарийг гаргасан бай. Таны цусан дахь сахарын хэмжээ хэт ихсэх, хэт багасахыг хянахад тус болж чадна. Янз бүрийн хоол хүнс нь таны цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлдөг. Мөн стресс, биеийн хүчний үйл ажиллагаа ч нөлөөлж байдаг. Тиймээс л сахарын хэмжээгээ шалгах тогтмол нэг өдрийг сонгосноор нөхцөл байдлыг та гартаа оруулж, хянаж чадна. Тэгснээр инсулин тариулах хуваарь ч тодорхой болно. Энэ хуваарийг та ганцаараа гаргаж чадахгүй бол таны эмч тогтооход тусална. Хэрэв та чихрийн шижингийн эсрэг эм хэрэглэдэг бол өдөр бүр, хуваарийн дагуу уух нь чухал.

Алдаа 4: Хоол идэхгүй байх нь буруу

Та цагийн хуваарийн дагуу хооллолдог бол аль нэг өдөр, оройн хоолоо идэлгүй өнжөөж болохгүй. Хэрэв та тогтмол идэж байхгүй бол цусан дахь сахарын хэмжээ хэт багасч унах болно. Та өдөрт нэг, хоёр удаа их хэмжээгээр хоол идэхийн оронд өдрийн турш бага багаар хэд хэдэн удаа хоол идэж байх хэрэгтэй. Мэдээж давс, элсэн чихэр, өөх тос ихтэй хоолноос зайлсхийх нь чухал. Таны хоолонд олон төрлийн жимс, хүнсний ногоо, буурцаг, үр тариа, шувуу, загас, туранхай мах байх ёстой. Чихрийн шижинтэй зөв хоололтоор тэмцэж чадна гэдгийг ямар ч эмч хэлээд өгнө.

Алдаа 5: Биеийн тамирын дасгал хийх нь буруу

Дасгал хийх нь эрүүл байж, жингээ хэвийн хэмжээнд барьж, илүү эрч хүчтэй байхад тусалдаг. Мөн таны цусан дахь сахарын хэмжээг багасгах тусална. Үүний тул тогтмол идэвхтэй байх хэрэгтэй. Гэхдээ та дасгал хийх нь цусан дахь сахарын хэмжээнд хэрхэн нөлөөлж байгааг эмчээрээ хянуулж тогтоолгоорой. Тэгснээр эмч тань инсулины хэмжээ тарих хуваарийг тогтооход тусална. Хэрэв та хааяа нэг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол инсулины хэрэгцээ, хуваарийг урьдчилан гаргахад хэцүү. Дасгал хийж байна гээд гэнэт дайрах нь таны цусан дахь сахарын түвшин хэт буурах шалтгаан болж мэднэ. Тэгэхээр өдөрт 30 орчим минут идэвхтэй хөдөлгөөн хийгээрэй.

Алдаа 6: Хөлөө хайхрахгүй байх нь буруу

Чихрийн шижинтэй олонх хүн мэдрэлийн гэмтлийг ямар нэг хэлбэрээр авч байдаг. Үүний эхний шинж тэмдэг нь ихэвчлэн хөлний мэдээ алдалт, бадайрч өвдөх юм. Эдгээр шинж тэмдгийг үл тоомсорлож болох ч цаг хугацааны явцад улам газар авч гарах үр дүн нь хүнд байх болно. Тиймээс өдөр бүр хөлөө шалгаж урьдчилан сэргийл. Хөөж хавагнах, турж шуугдах, цэврүүтсэн байна уу гэдгийг шалгаж бай. Аль болох хөлөө чийгтэй алчуураар арчиж, иллэг хийж занш. Энэ нь таны хөлөн дэх цусны эргэлтийг хэвийн байлгахад тусална. Мөн өдөрт болж өгвөл хэд хэдэн удаа хөлийнхөө хурууг хөдөлгөж, шагай хэсгээрээ нааш цааш эргүүлэх хөдөлгөөн хийж байгаарай. Удаан хугацааны турш хөдөлгөөнгүй суухаас зайлсхий.

Алдаа 7: Эмчид байнга үзүүлэх шаардлагагүй

Тогтмол эмчдээ үзүүлж байхаа битгий мартаарай. Чихрийн шижин өвчин таны биеийн олон эд эрхтэнд нөлөөлж болохыг анхаарах хэрэгтэй. Зүрх, бөөрний өвчин, элдэв халдвар болон буйл, нүдний үрэвсэл гээд олон эрсдэлийг бий болгодог үндсэн суурь өвчин бол чихрийн шижин юм. Тиймээс таны эмч өөр мэргэжлийн эмчид үзүүл гэвэл бүү цааргалаарай. Ядаж л жилд нэг удаа нүдний эмчид очоод үзүүлчихдэх байх нь чухал. Чихрийн шижинтэй хүмүүс нүдний хараа огцом муудах асуудалд өртөх нь илүү байдаг.

Алдаа 8: Тохирсон дасгал, сургуулилт гэж байхгүй

Юуны өмнө өөртөө зорилго тавь. Хэрэв та хэсэг зуур дасгал хөдөлгөөн хийж байгаад орхисон, эсвэл шинээр дасгал сургуулилт хийж эхлэх гэж байгаа бол маш сайн байна. Байнга нэгэн хэвийн зүйл хийх танд зовлонтой, урам хугарч, орхих хүсэл төрж болно. Юм болгоныг эхлүүлэхэд хэцүү байдаг. Тэгэхээр тодорхой зорилго тавь. Хэрэв та илүү хол алхсан бол илүү алхчихлаа гэж бүү бод. Үдийн цайны завсарлагаар 10 минут өдөр бүр алх. Та биеийн жингээ ердөө 5-7 хувиар бууруулж чадахад чихрийн шижин өвчнийг хянах боломж дээшилж биедээ өөрчлөлт хийж чадна гэдгийг санах хэрэгтэй.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>