Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бүсгүйчүүд эр нөхрөө сонгохдоо гаргадаг нийтлэг алдаанууд

$
0
0

Write-it-Down1.Та, өөр хэн ч бай хайр дурлал гэдэг тоглоомонд битгий итгэ. 
Энэ бол уран зохиол,кино дэлгэцийг л чимдэг хоосон зүйл. Гёте 70 гарчихаад дурласан. Бетховен “Сарны сонат”-аа Дурлалдаа халуурч бичсэн гэж цуурдаг ч эдгээр дэмийрсэн суутнууд бол эр хүнийхээ хувьд тун ч унжгар дорой амьдрах арчаа багатай, донгиодуу гадаад үзэмжийн хувьд бол ямар ч эмэгтэй тоохгүй өрөвдмөөр амьтад байдаг. Yнэндээ хайр дурлал бол түр зуурын сэтгэгдэл юм. Тодорхой хугацаа өнгөрөхөд энэ сэтгэгдэл нь дуусч амьдарч аж төрөх хэвийн хэм хэмжээнд орсноор амжиргааны шалгуурыг давахаа байдаг. Уур уцаар үл ойлголцол тахал мэт тарсан гэр бүл үүнээс л бий болдог. Мөнхийн хайр гэж байдаггүй мөнхийн эрх ашиг гэж байдаг. Та ч гэсэн хайрын бурхан хайж бүү гэнэн царайл түшигтэй түрийвчтэй сексуальний сайн ханийг л хайж ол.

2. Хэзээ ч битгий хүн чанар гарга.
Та түүний сэтгэлийг бодоод суучихвал ганц хормын шийдвэр таны бүхий л насан туршид чинь хэмлэж та хүнийг өрөвдсөн бус харин хүн таныг хөөрхийлөлтэй амьтан болгон хувиргадаг. Та ямар нэгэн зүйл дээр өөрийгөө яллаж болно харин хань ижлээ сонгохын хувьд насан туршдаа өөрийгөө ингэж яллаж яавч болохгүй. Бусдад бус өөртөө л хүн чанар гаргах хэрэгтэй.

3. Өөр зиндааны хүнтэй хэзээ ч битгий суу. 
Энэ нь мөнгө, оюун санаа,боловсрол, угсаа гарал гэх мэт бүхий л зүйл л хамаатай. Энэ чинь таны тэвчээрийг насан туршид чинь барж дэвжин дээшлэх боломжийг чинь баллаж орхино. Гоё сайхан мөрөөдөл чинь алгуурхан балран нурах болно. Бусад хүмүүсийн дунд ч таны үнэ цэнэ мөнгөний ханш унах шиг аажим доошлох нь гарцаагүй.

4. Таныг үл хүндэлдэг бол бурхан ч бай түүнтэй хэзээ ч суух тухай бүү бод. 

Энэ бол эмэгтэй хүний хувьд аймшиг. Эрчүүдийн давруу зан ургаж байгаа мод адил улам улам даамжирсаар тэвчихийн аргагүй болдог. Дээр нь эхний үедээ танд таалагдахын тулд давруу зангаа дарах гэж тун их хичээж байгаа нь тэр шүү дээ. Эрчүүдийн өчүүхэн төдий муу зан нь гэрлэсний дараа дарьтай торх шиг дүрэлзэн асдаг нь хууль. Иймд өөдгүй зантай эрчүүд гом бие гозон толгой хэвээрээ л үлдэг. Гэрлэхээсээ өмнө эрчүүд муу зангаа хэдэн жил нууж үгүй гэхэд өргөс шиг өчүүхэн болгон тэвчиж ямагт чаддаг. Гэрлэсний дараа дээд хязгаар нь л гэхэд нэгээс хоёр жил тэсвэрлэнэ. Иймд та найз залуугаасаа өчүүхэн төдий муу зан илчилвэл гэрлэх тухай сайхан бодлоо хая . Хэзээ ч бүү уучил алдаа хэзээ ч засардаггүй харин бүр илүү сэдэрдэг.

5. Яаравчлан хүүхэд бүү гарга. 

Энэ бол түүнд тавьсан занга бус харин таны өөртөө тавьсан насан туршийн занга болдог. Энэ дэлхий дээр хүүхэдтэй эхнэрээ хаясан эрчүүдийн тоо хаяагүйгээсээ олон. Бас дээр нь эрчүүд тэгтлээ хүүхэд хүсдэг нь тийм ч үнэн зүйл биш. Зүгээр л тэрхэн үедээ танд хайртайгаа нотлох гэж хичээхдээ сайн эцгийн баг өмсдөг. Түүний ийнхүү хуурамч жүжиглэлээ нотлох гэсэн санаа нь таны насан туршийн чөдөр болохыг та тэвчинэ гэж үү. Тэд хүүхэддээ сайн эцгийн үүргийн дагуу байж чадвал та амтат хүүхэн бус алдарт эх болж төсөөлөгдөх нь ихэснэ. Ингээд л тэд ямар ч ачаа тээшгүй” хөнжлийн эрвээхэй” зүүдэлж эхэлдэг. Хүүхэд төрүүлснээр ямар ч асуудал шийддэггүй харин ч асуудлыг сунжруулж салалтыг дагуулдаг. Ахин хэлэхэд энэ бол түүнд бус өөртөө тавьсан занга юм. Хү


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>