
Жүжигчин бүсгүйн хувь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх хийгээд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах феминизмыг дэмжигч гэгддэг. Тэр утгаараа НҮБ-д Эмэгтэйчүүдийн элч төлөөлөгчөөр ажилладаг билээ. Гэвч тус сэтгүүлийн энэ сарын дугаарын нүүр хуудсыг жүжигчин бүсгүй цээж нүцгэн зургаараа чимсэн нь ийнхүү асуудал үүсгэж орхисон хэрэг.
Шүүмжлэгчид феминист эмэгтэй цээж нүцгэн сэтгүүлийн нүүрт гарсан нь феминизмын үзэл, мөн чанартай нийцэлдэхгүй гэх зэргээр шүүмжлэх болсон байна.