Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Эмэгтэйчүүдийн дур ханалт

$
0
0

b1c6d3bbc1a12b02171c2ebceecae24cЭмэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан бэлгийн асуудал бол толгойны өвчин гэж эрчүүд үздэг ч үнэндээ бол гол асуудал өөр зүйлд буюу ихэнх эмэгтэйчүүд дур ханахад хүндрэлтэйд оршдог.

Зарим хүүхэн ямар ч замаар хамаагүй аргаар дур тавих гэж чармайдаг бол нөгөө зарим нь бэлгийн амьдралаас бүр мөсөн татгалздаг. Энэ хоёр туйлын хооронд маш олон өнгө бий.
Дур тавьж үзээгүй хүүхнүүдийг бэлгийн хөрөлттэй гэж болохгүй, учир нь дур ханаж сурч болдог, тэд зөвхөн өөрсдийн дур тавих процессыг ажиллуулж сураагүй гэсэн үг. Ийм эмэгтэйчүүдийн зөвхөн 5 хувь нь эмчилгээ авдаггүй. Yлдсэн 95 хувь нь дур тавьж сурдаг.
Дур тавих үед агшдаг булчингуудыг хүүхэд төрүүлсний дараа бэхжүүлэх хэрэгтэй болдог. Yүний тулд Кегелийн дасгалыг хийгээрэй. Эхлээд та өөрийн үтрээг тойрон хүрээлж буй булчингуудыг ол, энэ бол шээхээ таслан зогсоох гэж оролдох үед ажилладаг, умдаг-ахар сүүлний булчингууд юм. Эдгээрийг агшааж сур. Та хуруугаа үтрээнд оруулж, түүнийг хойш нь дотоод булчингуудын тусламжтайгаар буулгах гэж оролд. Аажмаар дасгалын тоог нэмэгдүүлж, агшилт үргэлжлэх хугацааг уртасга. Дасгалыг хэзээ ч хийж болно, найз хүүхэнтэйгээ утсаар ярьж байхдаа ч, ажил дээрээ гэх мэт. Зургаан сарын дараа илт сайжирсан нь ажиглагдана.
Хосууд хурьцлын үед нэгэн зэрэг тавих гэж их оролддог. Ийм хүсэл мөрөөдөл тэр бүр биелэгддэггүй. Хэт хичээснээс болоод таашаал авч чадахгүй байж болзошгүй. Иймээс хааяа л хамтдаа дуусгаж байвал болох нь тэр. Харин дандаа зэрэг тавина гэж өөрсөддөө төвөг удаж, бэлгийн амьдралаа сүйтгэх хэрэггүй.
Зарим эмэгтэйчүүд ганц л тавьдаг бол зарим нь гурав бүр зургаан удаа тавих нь ч бий. Энд бүх юм дур тавилт гэдэг ойлголтонд юу хамаарч байгаагаас шалтгаална. Хэрэв маш эрчтэй, таашаал өгдөг мэдрэмж бол нэг л байхад хангалттай, харин зарим нь дахин дахин ханасаар эцсийн бүлэгт гүн, бүрэн гүйцэд таашаал авдаг. Зөвхөн эмэгтэйчүүд ингэж олон удаа тавьдаг.
Хурьцал хийх үед болох гэж буй үйл явдлын тухай хэт их бодох хэрэггүй, мөн өөрсдийн элдэв бэрхшээл, асуудлуудын тухай ч дурсаж болохгүй. Энэ зөвлөгөө нь дур тавих талаар хүндрэлтэй эмэгтэйчүүдэд хамаатай. Дур ханах гэж хичнээн оролдон тутам асуудал бүр хэцүү болно. Иймээс та өөрийн уураг тархиар биш бие махбодиор удирдуул. Жирийн нөхцөлд энэ нь хос хоёрт их тус болдог.
Зарим хүүхэн тавиагүй байж дүр үзүүлж жүжиглэдэг. Ингэх хэрэг байна уу? Эрчүүдийн ихэнх нь тэнэг гэмээр үнэхээр анзаардаггүй.
Гэвч огт худлаа хэлэхгүй байж бас болохгүй, жишээ нь хуримын анхны шөнөө тавиагүй гэж түүнийг гомдоох хэрэггүй. Харин хэрэв та огт тавьж үзээгүй хэрнээ дандаа тавьдаг гэж худлаа хэлж болохгүй. Гэхдээ шууд үнэнээ хэлэх хэрэггүй, юу хэрэгтэйгээ хэлж өгөх замаар аажмаар та дур ханаж сурах ёстой.
Юуны өмнө өөрийн биеэ судал.
Гэхдээ гар хангалгын замаар дур тавих гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Хэрэв бүтэхгүй бол зүгээр л биеэ оролд, илж таал, (дур тавих зорилгоор биш) биеэ судалж, өөрийн сэрлийн цэгээ олоход 7 хоногт нэг цагийг өөртөө зориул. Энэ үед таатай зүйл бод. Юу таатай мэдрэмж авчирч байгааг олж мэд. Тэгээд өөрийгөө бэлэн гэж бодсон үед дур тавиарай. Өмнө нь хэрэггүй.
Дэлхийд олон эмэгтэйчүүд дур тавьдаггүй. Тэд өөрсдийн хэлүү, үтрээг судалж мэдрэмжээ хянаж сурах хэрэгтэй. Хэрэв өөрийн хүчээр дур тавьж чадахгүй бол вебратор хэрэглэх хэрэгтэй. Тэр илүү сайн дур хөдөлгөх болно. Түүнийг ашиглан дур тавьж сурсны дараа амраг залуутайгаа хийж үзээрэй.
Зарим бүсгүй яг дур тавихын даваан дээр гэнэт больчихдог. Тэгээд тавихгүй нь гэж бодсоор үнэхээр тавьж чаддаггүй. Ийм бүсгүйчүүлд зөвлөхөд таны бэлгийн дур хүслээ буусныг мэдэрсэн ч амраг эрдээ түүнээ бүү үзүүл. Тэр үргэлжлүүлсээр байхад хэсэг хугацааны дараа эргээд та дур тавих болно. Тэгэхээр дур тавихын тулд тэвчээр хэрэгтэй.
Зарим бүсгүй зөвхөн бие махбодийн хувьд тавьдаг, амьсгаа олширч, үтрээнээс шингэн ялгардаг, харин түүнийг тархи тэмдэглэж авдаггүй. Хэрэв танд ийм явдал тохиолддог бол та өөрөө энэ асуудлыг шийдэж чадахгүй байх, иймээс мэргэжлийн эмч, секс судлаачид хандах нь зүйтэй.
Амраг эрдээ ямар замаар дур тавьдгаа хэлж “заах” өгөх хоёр арга бий. Нэгдүгээрт, та өөрөө яаж гар хангалга хийдгээ харуул, хоёрдугаарт, түүний гараар өөрөө хийх хэрэгтэй. Түүнд ямар ч санаачлага гаргахгүй, зөвхөн таны хийснийг хийх ёстой гэж тайлбарла. Тэр дур тавихын тулд танд юу хэрэгтэйг судалж, таны ямар дарааллаар хийж байгааг тогтоож авах ёстой.
Түүнийг хийж эхлэхэд бүү зааварчил, алдаж л байг. Эхний хичээл дээр тавихгүй байсан ч бүү сэтгэл зов, шууд л дур ханах гэж тэмүүлэх хэрэггүй, биеэ сулла, олон юм бүү бод. Танд ямар хөдөлгөөн таалагддагийг харуул, дахин хэл. Олон эрчүүд гар хангалга хийж байгаа эмэгтэйг харахыг хүсдэг. Ийм учраас түүнд таалагдахгүй байх гэж бүү ай. Тэр их идэвхтэй сурагч байж, хэдэн хичээл танд хэрэгтэй байна, бүгдийг зөвшөөрнө гэдэгт итгэлтэй бай.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles