Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Чих шуугихыг эмчлэх арга

$
0
0

7632

Чих шуугих нь сэтгэл санааг тавгүйтүүлэхээс гадна цусны даралт ихсэх, ядаргаа, нуруу өвдөх, чих өвдөх зэрэг олон өвчний шинж тэмдэг болдог байна. Таны чих шуугиад амар заяа үзүүлэхгүй байгаа бол хэрхэн анагаах энгийн аргуудыг хүргэе.

1. Улаан буудайн хивэг

Найрлага: 3 халбага улаан буудайн хивэг, 1 халбага шинэ буюу хатаасан улаан сарнайн дэлбээ, 300 мл улаан дарс хэрэг болно.

Бэлтгэх арга:
Дарсандаа улаан буудайн хивэг, сарнайн дэлбээгээ хийж буцалтал нь гал дээр тавина. Үүний дараа сайтар хутгаад, цэвэр даавуунд буудай, сарнайн дэлбээгээ боож, бүлээн байгаа дээр нь чихэн дээрээ тавина.

2. Бүйлс самрын тос (almond oil)

Бинт, маарлыг бүйлсийн тосонд дүрж чихэн дээрээ тавина. Чихний шуугиан арилтал хэд хэдэн удаа давтан хийгээрэй.

3. Орос ардын эмчилгээ

Орц: 1 амны халбага эрдэнэ шишийн гурил, 170 мл ус

Бэлтгэх арга:
Усандаа эрдэнэ шишийн гурил хийж шөнийн турш байлгана. Өглөө нь хутгаад өлөн байхдаа ууна.

Энэ аргыг та 3 долоо хоног хэрэглэх хэрэгтэй бөгөөд энэ хугацаанд архи дарс, гахайн мах хэрэглэж болохгүй.

Эх сурвалж: fithacker.ru

http://www.tusgalt.com/news/more/471/


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>