Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Гэдэсний булчин чангаруулах дасгал

$
0
0

iphone-mac-wayfarer-Favim.com-244669Эмэгтэй хүн махлаг байж болно. Гэхдээ пропорци тохирсон, том гэдэсгүй байвал аятайхан харагдана. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн гэдэс шалихгүй унжих нь бий. Гэвч аажимдаа агшдаг. Ер нь эмэгтэй хүний бие организмын онцлогоос шалтгаалан ташаа, бэлхүүс, гэдэс, өгзөг орчим өөх хуримтлагдах, “сонирхолтой” байдаг. Иймд өв тэгш, сайхан бие галбиртай болохын тулд дасгал хийх аргаар гэдэсний булчинг чангаруулж болно,

- Нуруун дээрээ хэвтээд, гараа биеийн дагуу унжуулж, алгаа шаланд хүргэнэ. Хөлөө дээш нь өргөж энэ байрлалд 5-7 секунд байна. Дараа нь аажим доош буулгана. Дасгалыг 8-10 удаа давтаж хийнэ.

- Нуруун дээрээ хэвтэнгээ, өвдгөө нугалж, гараа урагш тэнийлгэ. Жаахан өндийгөөд гараа өвдгөндөө хүргэж, анхдагч байрлалд орно. 8-10 удаа давтаж хийнэ. Амьсгаа авах үедээ биеэ өргөж, гаргах үед эхний байршилдаа орно.

- Нуруун дээрээ хэвтээд, гараа унжуул. Хөлөө өргөж, өвдгөөр нь нугалаад тавхайгаар ном хавчина. Шилбээ өргөж, буулгана. Дасгалыг 10-12 удаа давт.

- Хажуу талаар хэвтэж, нэг гараа дээш тэнийлгэж, нөгөөгөөр бэлхүүс дээр тавина. Амьсгал авах үедээ хөлөө нугалахгүй, шулуун чигээр нь өргөж, амьсгал гаргахдаа эхний байршилд орно. Дасгалыг 8-10 удаа давтан хийнэ. Эсрэг талаар хэвтэж, дасгалыг нөгөө хөлөөр хийнэ. Дасгалуудыг тогтмол хийвэл гэдэс, ташаан дахь өөх, харвин мэдэгдэхүйц багасна.

Мөн чавхгар гэдэстэй болохын тулд дасгалаас гадна хоол, хүнсээ тохируулж, хэтрүүлэн идэхгүй байх нь чухал.

- Гэдсэнд тогтмол иллэг хийх. Цусны эргэлтийг сайжруулж, өөхөн хуримтлал бий болохоос сэргийлнэ.

- Шүршүүрт орохдоо ширүүн үстэй сойз, алчуураар асуудалтай хэсгийг үрэх маягаар иллэг хийнэ. Мөн хоол идсэний дараа гэдэс орчимд иллэг хийвэл сайн.

- Тусгай крем, тэжээлийн тосыг гэдсэнд түрхэж иллэг хийнэ.

- Хүйтэн шүршүүрээр гэдсээ цохих. Орой үдэш, унтахын өмнө хооллохгүй байх.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>