Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

А.Ганчимэгээс салсан Б.Энхүүш “үүрээ олохгүй” явна

$
0
0

13690693_1631931213786989_2720236038206300482_nЗалуу жүжигчин Энхүүш С.Жавхлангийн “Алсад суугаа ээж”, “Миний найз” дууны клипэнд хүүхэд ахуйн хөөрхөн төрхөө үлдээсэн. Солонгос улсад жүжигчин мэргэжлээр суралцсан Энхүүш одоо эрэлттэй залуу эрэгтэй жүжигчдийн нэг. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд балетчин, боксчин залуугийн дүрийг зэрэг бүтээж сайн жүжигчин болохоо олонд харуулсан. Энхүүш “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглохдоо жүжигчин А.Ганчимэгтэй дотносон хөөрхөн охинтой болсон. Залуу хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй, охиноо төрөөгүй байхад хоёр тийш болсон гэдэг. А.Ганчимэг “Энэ тухай би 10 жилийн дараа ч ам нээхгүй” гэсэн ч Энхүүш охинтойгоо ирж уулзаагүй, төрөхөд нь хажууд нь байгаагүй тухай дурссан. Хэн нь хэн буулт хийлгүй гурван жил тусдаа байсан залуу жүжигчин хосууд бүр эгнэгт эргэж нийлэхгүйгээр шийдсэн бололтой. Жүжигчин Энхүүш Сараа гэдэг үе тэнгийн эрлийз төрхтэй бүсгүйтэй дотноссоноо олонд зарласан. Харин маргааш нь бас л нэг өөр бүсгүйтэй үерхэж байгаагаа зарлан, олныг будилуулав. Анхны охиноо ээжтэй нь орхиж, төрсөн охиныхоо царайг нь хараагүй Энхүүш хайр сэтгэлд учраа олохгүй будилж төөрч яваа бололтой.

1508579_191796387682481_1940584748_n3052518602014-02-21-12-50www.urlag_.mn_-635x635


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>