
Гоо үзэсгэлэн гэдэг? Энэ бол хэзээ ч оновчтой хариулт авахгүй асуулт юм. Хүн бүхэн гоо үзэсгэдэнтэй. Мэдээж зарим нь гаднаа, зарим нь дотроо.
“Чиний дурлаж харж буй бүхэн чинь үзэсгэлэнтэй харагдана.”
“Сайхан эмэгтэй гэдэг үргэлж инээмсэглэл тодруулж, баяр баясгалантай бөгөөд өөртөө бага ч гэсэн арчаатай эмэгтэйг хэлнэ.”
“Биеэ зөв авч яваа хүн хамгийн сайхан нь.” гэх мэт олон үгс байдаг.
Дээр хэлсэнчлэн хүн бүхэн гоо сайханг өөрөөр хардаг. Нэг хүн хүүхэд гэж бодох бол нөгөө нь байгаль, эсвэл хайртай бүсгүйгээ боддог.
Энхрий, зөөлөн сэтгэлтэй байж, үргэлж инээмсэглэж бусадтай найрсаг яваарай. Би сул дорой нэгэн байгаарай гэж байгаа юм бишээ, зан чанараа л өөрчлөх хэрэгтэй гэсэн юм. Мөн бусдад туслах эерэг сэтгэгдэл үлдээж байх хэрэгтэй.
Гоо сайхан байх ойлголт үргэлж өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр моодонд туранхай бүсгүйчүүд байхад, маргаад махлаг бүсгүйчүүд үзэсгэлэнтэй гэж тооцогдож болно шүү дээ. Загвар хөөх, турах, таргалах, нүүрээ хэт их будах хэрэггүй. Хамгийн үзэсгэлэнтэй зүйл бол өөрийнхөөрөө байх явдал юм шүү дээ. Өөрийн өнгийн үс, өөрийн жин, өөрийн хувцаслах хэв маяг гээд л та өөрийгөө олох хэрэгтэй.
Та үзэсгэлэнтэй болов уу?
Бидний бүгд өөрийн ямар нэг зүйлээрээ гоо үзэсгэлэнтэй. Хэн нэгэн нь сайхан нүдтэй, гоё уруултай. Өөрийгөө ологүй нэг нь шулуун үсэнд нь атаархаж, нөгөө нь хоолойнд нь атаархах сэтгэлтэй хүмүүс ч байна. Таныг өөрөөс тань илүү хайрлах хүн байхгүй. Тиймээс өөрийгөө хайрлаж, өөрийнхөөрөө байж гоо үзэсгэлэнгээ олж аваарай, бүсгүй минь!