Холливуудын нэрт жүжигчин Жэйми Фокс өчигдөр “ELLEN” шоунд оролцож, уран бүтээл болон хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьжээ. Энэхүү сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Жүжигчин эр домогт блюз хөгжимчин Рэй Чарльзийн намтраас сэдэвлэсэн “Рэй” киноны гол дүрээр 2005 онд “Оскар”-ын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон юм.
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Гайхалтай харагдаж байна. Ярилцлагынхаа эхэнд шинэ оны мэнд хүргэе. Энэ баярыг хэрхэн тэмдэглэв?
-Үнэхээр жаргалтай өдөр байна. Олон хүн аз жаргал түгээхийг хүсч байна. Тиймээс энэхүү шоуг минь үзээрэй. Мартагдашгүй өдрийн төлөө. Шинэ оноо бусад шиг халуун гэр бүлийнхээ хамтаар өнгөрүүллээ. /Үзэгчдийг тэврэв/
-Би шоундаа сүүлийн үед олны анхаарлыг татаж буй эрхмүүдийг оролцуулахыг хүсдэг. Зочдоо зөв сонгодог минь энэхүү шоуг алдартай болгодог гол шалтгаан гэж боддог. Тиймээс өнөөдөр ч гэсэн би зөв зочноо урьсан гэдэгтээ итгэж байна?
-Таны итгэлийг алдахгүй байхыг их хичээж байна. Сайн болон муугаараа олны танил болохоосоо илүү хийж буй ажлаараа бусдын анхаарлыг татах туйлын сонирхолтой нэгэн. Би сайн залуу биш. Гэхдээ сайн болохыг үргэлж хичээдэг. Амжилтад хүрэх гэж их хичээсэн. Хичээл зүтгэлийг минь бурхан харж үзсэн гэж боддог. /инээв/
-Миний бодлоор чи сайн залуу. Надад чиний сайн талууд л харагдаж байна. Тиймээс санаа зовох хэрэггүй. Чи бол сайн залуу?
-Баярлалаа. Энэ онд сонссон хамгийн гайхалтай үгс байлаа. Таны хэлсэн үг миний жигүүрийг улам хүчирхэг болгож байх шиг байна.
-Нүдэнд үл харагдах жигүүрээрээ хэр өндөрт нисэхийг хүсч байна?
-Мэдэхгүй ээ. Тэр өндөрлөгийн жигүүр харагдахгүй байна. /инээв/ Би өөрөө ч мэдэлгүй эцэс төгсгөлгүй өндөрлөгт гарахыг хүсэх болсон. Тэр оргил хаана хүрэхийг зөвхөн бурхан мэдэх л байх.
-Хэтэрхий өндөрт ниссэн зарим алдартнууд газарт хүчтэй унах нь элбэг. Энэ талаар бодож үзсэн үү?
-Би энэ талаар огт боддоггүй.
-Яагаад?
-Муу зүйлийн талаар бодох тийм ч сайхан зүйл биш.
-Зул сарын баяраар таныг хуримаа хийсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Би энэ мэдээг уншаад их гайхсан шүү. Таныг өнөөдөр зочноороо урьсан минь энэхүү мэдээлэлтэй шууд холбоотой. Энэ асуултад хариулт авахыг хүссэн. Надад оддын хувийн амьдрал их таалагддаг. Би та бүхний талаар гүүглээс үргэлж хайж, юу хийж байгаа чинь судлах их дуртай?
-Та чинь биднээс дутахааргүй алдартай биз дээ. /инээв/ Эллен интернэтийн ард суугаад өөрийнхөө мэдээллийг шалгаад суудаг бололтой. Баригдлаа шүү.
-“Оскар”-ын шагналтай жүжигчний хажууд өөрийгөө алдартай гэж ярихаас ичиж байна.
-2005 онд алтан хүнийг хүртснээр миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Миний зэрэглэл дээшилсэн. /инээв/
-Алтан хүнээс болоод ярианы сэдэв минь бага зэрэг хазайж буйг үзэгчид санууллаа. Таныг хуримаа хийсэн хэмээн хэвлэлүүд бичиж байна. Энэ талаар?
-Намайг хувийн амьдралынхаа талаар ярих дургүйг та бүхэн мэднэ. Гэхдээ ганцхан үнэн бол би гэрлээгүй.
-Тэгээд яагаад таны талаар иймэрхүү мэдээлэл гарсан юм бэ?
-Сайн мэдэхгүй байна. Нэг хөгжилтэй гар зүгээр л хөгжилдөхийг хүссэн бололтой.
-Жүжигчин Кейти Холмс та хоёрыг эртнээс холбон бичиж байгаа. Та хоёр үнэхээр болзож байгаа юм уу. Хэрвээ үнэн бол яагаад харилцаа ингэтлээ нууцлаад байгаа юм бэ?
-Би энэ талаар ярихыг үнэхээр хүсэхгүй байна. Энэ бүсгүй гайхалтай үзэсгэлэнтэйгээс гадна ер бусын эрч хүчтэй.
-Сэтгэлээр унасан үедээ.
-Би сэтгэлээр унасан үедээ хоол их иддэг. Би ширээн дээр байгаа бүх хоолыг идэж дуусгадаг. Гэдэс минь бүдүүрсэн үедээ өөрийгөө толинд харах дуртай. Мэдэхгүй ээ. Би сэтгэлээрээ унахаараа хоолны дуршил минь өмнөхөөсөө 10-20 дахин нэмэгддэг.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn