Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Батга үүрд “BYE-BYE”

$
0
0
11416181_755247177952408_7970572677959858827_nЦэвэрхэн арьс ямар ч бүсгүйн “мөрөөдөл”. Цаг уурын нөлөөлөлөөс болж улаан, хар, цагаан батга гардаг. Тэгвэл эдгээр батгыг гаргахгүй байхын тулд нарийн хоолны дэглэм шаардлагатай. Ийм ч учраас батгыг анагаах хүнсний жагсаалтыг хүргэж байна.

Шаардлагатай бүтээгдэхүүн

Хад жимс
Хад жимс антиоксидантаар баялаг тул арьсанд гарах батганы эсрэг хамгийн сайнаар үйлчилнэ.
Самар
Самар омега-3 ихээр агууллагддаг. Хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг тул батгыг багасгахад жинтэй хувь нэмэр оруулдаг.
Загас
Загасны тос хүний арьсанд маш сайн. Загасны мах бусад малын махыг бодвол хамаагүй илүү амин дэм агууллагддаг.
Хязгаарлах шаардлагатай бүтээгдэхүүн
Сүү болон цагаан идээ
Сүү болон цагаан идээг 30 нас хүртлээ тогтмол хэрэглэх шаардлагатай. Нас ахих тусам ихээр хэрэглэх нь өвчин үүсгэх аюултай.
Чихэрлэг зууш, уух зүйлс
Бялуу, нарийн боов, будагч бодистой жимсний шүүс батга үүсгэгч гол хүчин зүйл. Эдгээр зүйлийг бага хэрэглэвэл батга “BYE-BYE”.
Халуун ногоотой хоол
Хамар, эрүү, хацар дээр батга гардаг бол даруй халуун ногоотой хоолоо багасгах хэрэгтэй. Цаашид буруу хоололт дэглэмээр явбал арьс, биеийн галбирт ноцтой нөлөөлнө.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>