Жүжигчин, загвар өмсөгч Моника Беллуччи оны өмнөхөн 52 нас хүрсэн ч өнөө цагийн хамгийн донжлог, сайхан бүсгүйчүүдийн нэг хэвээрээ байгаа.
Хэдхэн хоногийн өмнө жүжигчин бүсгүй Гэгээн Мариягийн дүрд хувирч авахуулсан зургаа нийгмийн сүлжээнд оруулжээ. Уг буяны төсөлд оролцогчид орлогоо хорт хавдрыг судлах санд хандивлах гэнэ.
Зураг авалтыг авьяаслаг гэрэл зурагчин, зураач, найруулагч Али Махдави хийсэн байна. Зургийн дор шүтэн бишрэгчид нь магтаалын үгийг сэтгэл харамгүй бичсэн бөгөөд зарим нэг нь жүжигчин бүсгүйг “Гэгээн Моника” хэмээн алдаршуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn