Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Анхны болзоо богино байх тусмаа сайн

$
0
0

How-to-Flirt_zps17a5d270Эсрэг хүйстэнтэйгээ урт удаан, итгэлтэй харьцаа тогтооё гэвэл:
1. Түүнийг бүү хуур. Жижиг сажиг зүйл дээр худал ярихыг тэвчээрэй. Дөнгөж гучин насныхаа ойг нижгэр тэмдэглэчихээд 25-тай гэж бүү хэлээрэй. Эсвэл амьдралын түвшин тийм дээгүүр биш хэрнээ эсрэгээр ярьж гайхуулах хэрэггүй. Эрт оройгүй хэзээ нэгэн цагт худал ярьсан чинь илэрч эвгүй байдалд орно шүү.

2. Анхны болзоо богино байх тусмаа сайн. Анхны болзооны үед оройн зоог барих, ресторанд суух мэтийн сунжирсан уулзалт, учрал хэрэггүй. Нар, салхинд боролтлоогадаа яваад бай ч гэсэн үг биш. Тохилог жижиг кафенд орж кофе захиалаад сууж болно. Кофе уух зуураа яриа хөөр дэлгээрэй. Ер нь анхны болзоо бол өөрийн намтар, амьдралаа ярих үе биш болохыг ойлгоорой.

3. Оюутан, идэр залуу үеийнхээ зургийг бүү явуулаарай. Хэрэв та захидал харилцаа эсвэл интернэтээр танилцсан бол одоо байгаа үеийнхээ зургийг явуулах нь зохимжтой. Түүнд таалагдахын тулд идэр залуугийнхаа зургийг явуулах хэрэггүй.

4. Төгс төгөлдөр эр хүний төсоөлолд автах хэрэггүй. Одоогоор нүүр тулан уулзаагүй эр хүнийг хамгийн сайхнаар төсөөлж болно л доо. Гэхдээ бодит байдал дээр ямар байхыг хэн мэдэхэв. Иймд цагаан морь унасан ханхүүгийн тухай төсөөллийг түр орхи.

5. Харьцаа холбоо тогтоох огт хэрэггүй эрчүүдийг таньж мэдэх. Найз залуугийнхаа өмнөх найз бүсгүйг сонирх. Хайр сэтгэл нь яагаад бүтэхээ больсон тухай асуугаарай. Хэрэв тэр хамаг бурууг өмнөх найз бүсгүйдээ тохож байвал өөдгүй эр гэж дүгнэхэд буруудахгүй. Аливаа харьцаанд хоёр талын үүрэг хариуцлага байдаг. Түүнчлэн утасны дугаараа өгчихөөд төдөөс төдийн хооронд утасдаарай гэж цаг хугацааны хатуу болзол тавьдаг эрчүүдээс болгоомжил. Ийм завгүй хүмүүсийн дийлэнх нь эхнэртэй байдаг юм шүү.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>