![662d22b9fa271ec2193e375a6e4bb39f_500x500]()
Холлливудын одод хүүхдийнхээ зургийг алдартай сэтгүүлүүдэд зарах нь бараг л хэвийн үзэгдэл гэж болно. Тэгвэл “Аватар” киноны од, жүжигчин Зое Салдана үүний эсрэг байдаг аж. Тэрбээр “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэр бүлээрээ шоу бизнес хийдэг хүмүүсийг ойлгоддоггүй хэмээжээ. Тэрбээр “Ер нь би хувийн амьдралынхаа талаар ярих дургүй. Миний хувийн амьдрал надад л чухал болохоос бусдад биш. Миний хувийн амьдрал надад нандин. Бусдад нь ямар байх нь хамаагүй. Миний хөвгүүд надад л хөөрхөн харагддаг байхад хангалттай. Бусдад нь ямар байх нь хамаагүй. Миний нөхөр надад л таалагддаг байхад хангалттай. Бусад эмэгтэйчүүд юу гэх нь хамаагүй. Хүмүүс яагаад гэр бүлээрээ шоу, бизнес хийгээд байдгийг ойлгодоггүй. Яагаад мөнгөний төлөө хүүхдийнхээ зургийг сэтгүүлд зардгийг ойлгохгүй байна. Ер нь хуримандаа сэтгүүлчид урих ямар хэрэг байна. Бусдад биш өөртөө таалагдах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Эх сурвалж http://www.info.mn