Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Замаасаа хазайхгүй л амьдрах минь

$
0
0
14907697_929644443833181_5364817480444021998_n_500x500
Хар цагааныг хэмжиж ер үзээгүй ээ
Хараал ерөөлийг ч дэнсэлж явсангүй
Хатуу хорвоо гэж зүхэж бэдэрсэнгүй
Хайраар л зөөллөхийг хичээж ирлээ
Бүсгүй хүн зовлон жаргалыг тэнцүүлэн
Бүүдгэр харанхуйгаас ч гэрэл гаргах хүчтэй байж
Бүдэг бадаг амьдралыг өнгөлж явах учиртай гэнэм
Хичнээн сайхныг хүсэвч жамаараа ирдэг хяслан бий
Хичээж зүтгэсэн ч болж өгөхгүй тавилан гэж бий
Амьдралын урсгалыг сөрж гаталсан ч
Алдаа бүхнээ хянах боломжгүй
Аваа өгөө хоёроо тэнцүүхэн эдлэж гэмээ нь
Амьд явахын үнэнд дөхөж очиж буй нь тэрээ…
Жаргал зовлон сүлэлдэж ирэх тусам
Жавартай нартай өдрүүдийн үзэгдэл гэрэл тодроно
Завсаргүй хөврөх энэ л орон зайд
Замаасаа хазайхгүй л амьдрах минь…..
Х.ДУЛАМСҮРЭН

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>