Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дуучин Ану: Цагаан сараар л гэр хороололд очиж үздэг, их сонин мэдрэмж төрдөг

$
0
0

13Дуучин гэхээсээ илүү эдлэж хэрэглэж байгаа зүйл, хийж буй үйлдлээрээ олны анхаарлыг татдаг Ч.Уранхолбоо сайн муу олон янзаар хэлэгдэж хэвлэлийн бай болсоор өдийг хүрсэн. Гоё ганган, дэгжин сайхан бүсгүй тодотгол түүнд хамгийн их зохино. Анх арван хэдхэн настайдаа урлагт хөл тавьж байсан тэрээр эгэл жирийн гэр бүлээс гаралтай. Айлын том охин бөгөөд дороо гурван дүүтэй.

Ээж нь “эмийн сан” ажиллуулдаг жирийн нэгэн бөгөөд аав нь цагдаагийн хүчний байгууллагад насаараа ажилласан “чекист”. Эгэл жирийн  айлаас гаралтай охин бусдын л адил дундаж, борогдуу өссөн гэдэг. Дуучин болохоосоо өмнө Шар хадны гэр хороололд амьдарч байсан ч “одоо цагаан сараар л гэр хороололд очиж үздэг, их сонин мэдрэмж төрдөг” хэмээн ярьсан удаа бий. Гэр хорооллолоос олны хайрыг татсан дуучин болох түүний зам тийм ч дардан байсангүй.Урлагийн бүсгүйчүүдийг хамаг юмаа янзалсан, “капитал засвар” хийлгэсэн тухай сенсааци хэвлэлээр тасардаггүй. Бараг бүгд л “засварт орсон” болж таардаг. Дуучин Ч.Анугийн ихэнх юм хиймэл гэхийн зэрэгцээ, нүүрэндээ 7500 доллараар алтан утас гүйлгэсэн гэдэг. Тэрээр 2013 оны зургаан сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болсон. Охиных нь нэрийг Т. Хатангоо гэдэг бөгөөд Бүжин хэмээн өхөөрдөн дууддаг. Гэтэл хэл ам түүнийг тойрсонгүй бас л дайрснаар өөрөө хүүхэд тээгээгүй, 50.000 мянган доллараар тээгч эх хөлсөлсөн гэх мэдээлэл цацагдаж байсан ч дараагийн охиноо гаргаж бусдыг бүр алмайруулаад авсан.Олон эрчүүдтэй нэр холбогдож бичигддэг бүсгүйчүүдийн нэг бол Ч.Ану. “Wanted” студийн захирал Б.Бэрцэцэгийн дүү Б.Түвшинбаяр гэгч жирийн нэгэн залуутай хайр сэтгэлийн холбоо тогтоож олонд зарласнаар хэл ам хэсэгтээ намжсан билээ.

12 14

Ж.Эрдэнэ Amjilt.com


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>