Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хувцас сонгохдоо бүсгүйчүүдийн баримтлах зарчим

$
0
0

31Бүсгүйчүүд бүр өөр өөрийн гэсэн биеийн онцлогтой байдаг. Гэвч биеийн онцлогтоо тохируулан хувцаслаж чаддаг эмэгтэйчүүд цөөн байдаг.

Учир нь таны харагдах байдал, хурц тод, өөртөө иртгэлтэй, тав тухтай сайхан харагдах зэрэг нь хувцсаа хэрхэн тохируулснаас шууд хамаардаг. Зөв, тохирсон хувцас олох нь таны хувьд хэцүү байж магадгүй. Гэвч толинд харан чухал биш зүйлсээр өөрийгөө хэмжиж шүүмжлэгч нүдээр харах хэрэггүй. Та ямар ч хэмжээтэй байсан танд гайхалтай тохирох ямар нэг хувцас заавал байгаа. Та өөрийгөө жижиг эсвэл том биетэй гэж ичихгүйгээр үргэлж тохирох размерийн хувцас худалдаж авах хэрэгтэй. Өөрийн биендээ сэтгэл хангалуун бай хэмээн тэд зөвлөж байна. Уг зөвлөмжийг бүрэн эхээр нь уншигч та бүхэндээ хүргье.

Бүсгүйчүүд та бүхэн дэлгүүрээс хувцас авахдаа эхлээд өөрийн биеийн онцлогийг тодорхой. Нүцгэн биеэ маш итгэлтэйгээр толинд харахыг стилистүүд зөвлөжээ.

Хувцас сонгохдоо бүсгүйчүүд эдгээр зарчмыг баримтлах нь зүйтэй.

1. Загварыг ойлго

Хувцас бүрийн биед тохирох байдал өөр байдаг. Учир нь загвар, бүтэц, үйлдвэрлэгч нь өөр. Магадгүй аль нэг брендийн 8 размер өөр брендийн 6 эсвэл 10 размертэй адилхан байж болно. Хувцас тохируулна гэдэг нь нилээд өргөн ойлголт . Размер нь адил байсан ч өмсөж үзэх хэрэгтэй гэдгийг тогтоож аваарай.

2. Бусдаас суралц, судалгаа хий

Таны биеийн хэлбэрт ямар загвар хамгийн төгс тохирохыг мэдэж ав. Юу зохих болон юу зохихгүй болохыг судал. Тиймээс таалагдсан хувцасаа шууд худалдаж авах бус эхлээд өмсөж үзээрэй.

3. Нэг төрлийн загваруудаас цөөн хэд хэдэн размерыг өмсөж үз

Хэрэв та миний размераас өөр хэмжээтэй гэж бодож байвал таны хүслээс илүү нүд тань юу сайхан харагдахыг илүү сайн шүүх болно. Ерөнхийдөө өөрийн биеийн хэлбэрт хамгийн сайхан зохицох хэмжээг шууд олж харна. Үүнийг зуршил болгосны дараа шошгон дээрх размерын тухай бодохоо болино. Учир нь худалдан авалт хийх нь таны биеийн хэмжээнд тохируулах болохоос бус үйлдвэрлэгчийн хэмжээнд найдах тухай биш юм.

4.Өмсдөг хэмжээнээс урт, богино, өргөн, бариуг өмсөж үз.

Битгий ич. Учир нь том харагдах нь давуу талыг тань дарахгүй. Өөрийн хэв маягаа үргэлж өөрчил, тийм ч дотно бус гэж боддог найзуудаараа дүгнүүлж болно. Хэрэв сайхан харагдаж байвал юунаас санаа зоволгүй өмсөөрэй.

Б.Дэжид


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>