Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Адель даашинзныхаа хормойд тээглэн, хараал урсгав

$
0
0

  27Шилдэг дуучин Аделийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Түүнд хүмүүс ч хайртай байдаг. Гэтэл түүний шүтэн бишрэгчид ганцхан алдаанаас нь болж үзэн ядаж эхэлжээ. Британийн нэрт дуучин Адель аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Мексик улсад тоглолтоо хийсэн юм. Гэвч Аделийн тоглолт тийм ч таатай эхэлсэнгүй. Дуучин бүсгүй тоглолтынхоо эхэнд хараал хэлсэн нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн байна. Тэрбээр “Сайн байна уу мексикчүүдээ. Би энд байгаадаа баяртай байна. Чөтгөр ав. Хараал идсэн юм аа. Намайг уучлаарай. Хараал идээсэй” гэж хэлжээ. Адель хараал хэлсэн шалтгаанаа Санамсаргүй алдаа гэжээ.

Тэрээр “би үг хэлж байхдаа даашинзныхаа хормойд тээгэлдэж, унах шахсан. Тэрхэн зуурын агшинд хараал хэлсэн. Намайг уучлаарай” гэсэн байна. Мэдээжийн хэрэг хүмүүс алдааг уучлах дургүй. Энэ нь ч Аделийн нэр төрд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>