Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Питт нэрт жүжигчинтэй дотносчээ

$
0
0

25Брэд Питт, Анжелина Жоли нарын гэр бүлээ цуцлуулах үйл явц өдгөө ид өрнөж байгаа билээ. Талууд хүүхдүүдээ хэн нь авч, асрамжлах вэ гэдгийг зохицуулж байх хооронд сэтгүүлчид тэдний салах болсон шалтгааныг олж мэдэхээр шаргуу ажиллаж байгаа юм.

Эдний гэр бүлийг бусниулсан хүнээр “Холбоотнууд” кинонд Питтэй хамт тоглосон Марион Котийяр тодорч байв. Дараа нь Жоли нэр нь үл мэдэгдэх тэрбумтантай жиг ургуулсан учраас Питтээс ангижрах болсон гэсэн мэдээлэл гарсан билээ. Ер нь бол Жоли нөхрөөсөө бушуухан шиг салах хүсэлтэй болсон. Ингэхийн тулд тэрбээр нөхрөө архи уудаг, хүүхдүүддээ гар хүрдэг хэмээн мэдэгдсэн удаатай. Ингэснээрээ Жоли эр нөхрөө дэндүү гомдоосон бололтой. Тиймдээ ч Питт экс хайртаасаа холдоход хүрчээ.

Тэр ч бүү хэл, Питт экс эхнэрээ орлох хүнийг олсон, нэгэн нэртэй жүжигчинтэй дотноссон хэмээн түүнд ойрхон нэгэн эх сурвалж өгүүлэв.

Эх сурвалж “Брэдийн дурласан эмэгтэй бол миний найз бүсгүй. Би түүний нэрийг дэлгэхгүй байхаа амласан. Нэг л зүйлийг баттай хэлэх байна. Тэд үнэхээр нэг нэгэндээ хайртай болсон” хэмээн мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/71853.shtml#sthash.z7cqKwSG.dpuf


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>