Америкчууд мэргэн сонголтоо хийж тэрбумтан Доналд Трампт төрийн эрхийг өгсөн боловч өнөөг хүртэл эсэргүүцэж сонголтондоо сэтгэл хангалуун бус байгаа.
45 дахь ерөнхийлөгчөөр Трампыг сонгогдсон тэр цагаас цахим сүлжээнд өнөөгийн тэргүүн хатагтай Мишель Обамаг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлт тавьсан. Цахим хэрэглэгчдийн санаагаар бол хэрвээ Мишель Обама ирэх сонгуульд хүч үзэх аваас Америк хүн бүр түүнийг дэмжих гэнэ. Америкчууд Доналд Трампыг тангараг өргөж албан ёсоор ерөнхийлөгч болж Цагаан ордонд орж амжаагүй байхад дараагийн ерөнхийлөгчөө бэлдэж байгаа нь энэ.
Хамгийн анхны хар арьст эмэгтэй ерөнхийлөгч болж түүхэнд нэрээ үлдээх тал дээр Мишель Обама шууд л “үгүй” хэмээн хариулдаг. Тэрбээр өсч яваа хоёр охиныхоо ирээдүйн төлөө, мөн ахин олны хараанд байхыг хүсэхгүй гэдгээ илэрхийлсэн. Тэр бүү хэл хурдхан л Цагаан ордныг орхин явж, энгийн амьдралаа амьдрахыг хүсдэг нэгэн. Түүнчлэн хүмүүст туслаж сайн үйл хийхийн тулд заавал ерөнхийлөгч болох шаардлагагүй гэдгийг сануулсан байдаг.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn