Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Трампын гэргийн өмссөн даашинз “хит” болов

$
0
0

21Өнгөрөгч долдугаар сард болсон Бүгд Найрамдах намын Үндэсний Конвенцид оролцохдоо өмссөн Мелания Трампын даашинз жинхэнэ хит болов.

Серби гаралтай Британи дизайнер Роксанда Иллинчич урласан цасан цагаан өнгийн даашинзыг Трампын гэргий Мелания 2,190 доллараар үнэ хайрлалгүй худалдаж авч байсан аж. Уг даашинз Мелания Трампт тун их таалагдсан учир онц чухал ач холбогдолтой хуралд өмсөж, эр нөхрөө чимжээ.

 

Бүгд Найрамдах намын Үндэсний Конвенци өндөрлөж, Меланиягийн гоёсон цагаан даашинз тэр дороо интернетээр зарагдаж дууссан гэдэг. Эрэлт ихтэй уг даашинз ахин худалдаанд гарсан бөгөөд хар болон ягаан өнгийн сонголттойгоор 1365-1615 долларын хооронд зарагдаж байна.

 

 

Түүнчлэн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп гэр бүлийн гишүүдийн хамтаар “CBS’s 60 Minutes” ярилцлага нэвтрүүлэгт оролцох үед Мелания Трампын өмссөн 1655 долларын үнэтэй улаан өнгийн даашинз олны харааг булааж, өндөр үнэтэйг нь гайхаж байна.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>