Британийн иргэн Симоне Эндерсон гэх бүсгүй 12 сарын дотор 92 кг хассан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр илүүдэл жингээсээ болоод зүрх нь байнга өвдөж, 2013 оноос эмчийн хяналтад орсон байна.
Өдгөө 25 настай Эндерсон жилийн өмнө 137 кг жинтэй байжээ. Эмч нар бүсгүйг илүүдэл жингээсээ салахгүй бол үхэх аюултай байгааг сануулсаны дараа тэрбээр жингээ хасахаар шийдсэн байна. Эндерсон фитнес, усан спорт болон йогоор эрчимтэй хичээллэж, хүссэн 45 кг-таа хүрч чаджээ.
Тэрбээр “Би их тарган байсан. 24 настай байхдаа 42 настай мэт харагддаг байлаа. Тарган учир намайг хэн ч болзоонд ярьж байгаагүй. Хамгийн аймар нь миний эрүүл мэнд таргалалтаас болж их доройтсон. Би сайхан амьдрахын тулд илүүдэл жингээсээ эсрэг дайн зарласан. Би жингээ хасч эхэлсэн өдрөөсөө нарийн боов, түргэн хоол болон амттанг хэрэглээнээсээ хассан” гэж хэлжээ.
Эндерсон 92 кг хассан учир түүний арьс унжсан байна. Бүсгүй өнгөрсөн хугацаанд арьсаа татуулах хэд хэдэн мэс засал хийлгэж, өнгөрсөн долоо хоногт урууландаа силикон шахуулсан байна. Мэс заслын нийт төлбөр 800 мянган ам.доллар аж.