Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Яг одооноос эвдэж эхлэх загварын дүрмүүд

Хэн, хэзээ зохиосон нь үл мэдэгдэх хувцас загвартай холбоотой ойлголтууд байдаг шүү дээ. Харин өнөөдөр, сайхан, загварлаг харагдахад бараг л ямар ч дүрэм хэрэггүй, маш энгийн чөлөөтэй болоод байгаа энэ үед нэн даруй “халах” хэрэгтэй хувцас загвартай холбоотой хэд хэдэн дүрмүүдийг танилцуулъя.

1. Гутал, цүнх хоёрын өнгө хоорондоо ижил байх эсвэл зохицох шаардлагатай гэсэн дүрэм.

Image may be NSFW.
Clik here to view.
11
Хүрэн өнгийн гуталтай учраас заавал хүрэн өнгийн цүнх хайж цаг, мөнгөө дэмий үрэх огтхон ч шаардлагагүй. Хэрэв та хүрэн өнгийн гуталтайгаа хамт улаан өнгийн цүнх үүрмээр байвал, эргэлзэх хэрэггүй үүр. Эрх чөлөөт сонголтын ертөнц шүү дээ.

2. Олон өнгийн хувцас өмсөх алиалагч шиг харагддаг гэсэн дүрэм

Image may be NSFW.
Clik here to view.

Тод, хурц өнгө хольж хувцаслах хэв маяг сүүлийн үед хүч түрэн орж ирж байгаа учраас, энэ дүрмийг шууд мартаад хүссэн өнгийнхөө хувцсыг хүссэн өнгөтэйгээ хослуулан өмс.

3. Хар, хар хөх хоёр өнгө хоорондоо зохицдоггүй гэсэн дүрэм

Image may be NSFW.
Clik here to view.

Дээрх бүсгүйчүүдийг хичнээн ганган дэгжин харагдаж байгааг нь хараарай. Хэрэв хэн нэгэн танд хэзээ нэгэн цагт хар, хар хөх өнгөнүүд хоорондоо зохицдоггүй гэж хэлсэн бол бас та түүнд одоо хүртэл итгэсээр байдаг бол, яг одоо толгойноосоо тэр бодлоо авч хая.

4. Гялалздаг эсвэл торон материалтай зүйлсийг зөвхөн үдэшлэг, баярт өмсөх ёстой гэсэн дүрэм 

Image may be NSFW.
Clik here to view.

Хэрэв танд гоёмсог тод пластиктай, металлик эсвэл торон цамц, юбка байдаг бол, гаргаж ирээд өдрийн цагаар заавал гоёорой. Та хамгийн дэгжин харагдах болно.

5. Өндөр суудалтай өмд, урт юбкийг зөвхөн өндөр эмэгтэйчүүд өмсдөг гэсэн дүрэм. 

Image may be NSFW.
Clik here to view.

Ингэж бодож, хүссэн урт загвартай хувцсаа өмсөхөөс зайлсхийдэг бол яг одооноос эхлэн тэр бодлоо хая. Хүн бүрт урт хувцас зохидог.

6. Сандаль, өндөр өсгийтийг зөвхөн хөл нүцгэн эсвэл трикотой өмсөх ёстой гэсэн дүрэм. 

Image may be NSFW.
Clik here to view.

Өнгийг нь тохируулан өмсвөл онгорхой сандаль, өндөр өсгийт дээр ч оймс тун загварлаг харагддаг.

Эх сурвалж:http://www.hiub.mn/


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>