Ким Кардашиан
Гэрлэсэн эр, төрүүлсэн хүүхэд, өмссөн зүүсэн, будсан будаг шунх, эгч дүүс гээд үргэлж олны анхааралд өртөж байдаг реалити шоуны од бүсгүй Ким Кардашиан Холливуудын түүхэнд хамгийн өндөр зарлага бүхий хуримын сүйт бүсгүйчүүдийн нэгээр тодорчээ. Тэрбээр хатагтай Уэст болохоосоо өмнө NBA-н од Крис Хамфристай дэр нэгтгэж байсан. Тэд 2011 оны наймдугаар сард хуримаа хийсэн бөгөөд хуримын нийт зардал 10 сая доллар болжээ. Цэцгэн чимэглэлд гэхэд л хоёр сая доллар зарцуулж, хуриманд ирсэн хамтлагт 200 мянган доллар гээд бодоход ийм хэмжээний зардал байх нь тодорхой. Гэвч мөнгө амьдралын утга учир биш гэдгийг харуулж тэдний гэрлэлт 72 өдрийн дараа цуцлагдсан байдаг.
Том Крук, Кэти Холмз
Алдарт жүжигчдийн 2006 онд Италид болсон хуримын ёслол дээр ирсэн зочид “болиочээ” гэж хашгиралдсан гэдэг. Учир нь хайр дурлалдаа умбасан хосууд хуриманд ирсэн зочдыг үл тоож гурван минутын турш үнсэлдсэн гэнэ. Галын наадам, салют, элбэг дэлбэг зоогийн ширээ, Андрей Бочелли сонгодог хөгжим гээд тэдний хуримын нийт зардал 3,5 сая доллар. Хосууд өдгөө Сури Круз хэмээх охинтой боловч тусын амьдралыг хөөгөөд удаж байгаа билээ.
Жастин Тимберлейк, Жессика Бийл
Хүүхнүүдийн харцыг булааж явсан дуучин Жастин үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Жессика Бийлтэй 2012 онд амьдралаа холбосон түүхтэй. Итали улсын Борго Эгназиа ресортод хийсэн тэдний хуриманд ойр дотны 150 хүн ирсэн боловч хуримын нийт зардал 6,5 сая доллар болжээ.
Ханхүү Уиллиам, Кейт Миддлтон
2011 онд хуримын ёслолоо нижгэр тэмдэглэсэн Британийн ханхүү Уиллиам түүний гэргий Кейт Миддлтон нар хэдийн хүү охин хоёрын ээж аав болцгоосон. Алхам бүр нь олны нүдэн дээр тодхон, өндөр хариуцлагыг үүрч явдаг тэдний хуримын нийт зардал 34 сая доллар болсон байна.
Канье Уэст, Ким Кардашиан
Өдгөө хамгийн алдартай хүчирхэг хосуудын тоонд багтаж буй Канье Уэст, Ким Кардашиан нар 2014 онд жаргал зовлон бүгдийг туулж хамтдаа байхаар тангараг өргөсөн. Өмнө нь 10 сая доллараар хурим хийчихсэн Кимийн хувьд хоёр дахь амьдрал нь илүү үнэ цэнэтэйг батлан харуулах ёстой байсан бизээ. Түүний хоёр дахь хуримын нийт зардал 12 сая доллар. Ким өөрөө 500 мянган долларын үнэ бүхий гоёмсог даашинз өмссөн байдаг.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn