Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ким Кардашианы ээж охиндоо гомдож уйлав

$
0
0

11“Keeping up with the Kardashians” реалити шоугаар гэр бүлийнхээ амьдралыг нууж хаах зүйлгүйгээр дэлгэж тэр хэрээр алдартай болсон Кардашиан-Женнерийн гэр бүлийнхэн үргэлж олны анхаарлын төвд байдаг.

 

Шоуны энэ удаагийн дугаарт Ким Кардашианы ээж Крис Женнер охиндоо гомдож уйлсан төдийгүй урвагчаар нь дууджээ. Крис Женнерийн хоёр дах нөхөр болох Брюс Женнер хүйсээ солиулж эмэгтэй хүн болсон бөгөөд Кейтлин Женнер гэдгээрээ алдаршсан. Кейтлин Женнер Кимээс 2016 ESPY-н наадамд өмсөх хувцсаа сонгоход тусламж эрсэн бөгөөд Ким ч татгалзаагүй аж.

 

Харин Кимийн энэ үйлдэл ээжийгээ бүрмөсөн гомдоож орхижээ. Нулимс дүүрэн нүдээр Крис охиндоо хандан чи намайг тоохоо больсон, би та нарын төрүүлсэн эх чинь байтал маш ганцаардаж байна хэмээжээ.

Ээжийгээ хүйсээ солиулсан өмнөх нөхөртэйгээ харилцаа хэвийн байдаг гэж бодсон учир Кейтэд хувцасны тал дээр зөвлөгөө өгсөн тухайгаа Ким тайлбарлажээ.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles