Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хайртай залуу нь Адельд гэнэтийн бэлэг барьжээ

$
0
0

Хагацаж салсан гунигийн тухай дуунууд нь дэлхий даяар түгж, түүнд алдар хүндийг авчирсан боловч дуучин Адель хувийн  амьдрал дээр жаргалд умбасан эмэгтэй.

 

Түүний хүүгийн эцэг, найз залуу Саймон Конеки хосын таван жилийн ойд зориулж хайртай бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьжээ. Хоёр хоногийн өмнө Нашвиллд Аделийн аялан тоглолтын үеэр Саймон чихрийн цаасан дээр хайрын бяцхан зурвасаа гараар бичиж тоглолт өндөрлөхөд үзэгчдийн дээрээс цацсан байна.

 

Өнгөөр солонгорох хайрын зурвасууд нь яг л бороо мэт үзэсгэлэнтэй асгарч, шүтэн бишрэгчид нь зурвасуудыг түүж аваад твиттерт тавьжээ.

 

Саймон тусгайлан ягаан өнгийн цаасан дээр “Чи бол миний сахиусан тэнгэр” “Ойн баярын мэнд хүргэе” “Чамайгаа үүрд хайрлана” хэмээн бичсэн байсан юм. Гэнэтийн бэлгэнд сэтгэл нь догдолсон дуучин Адель ахин хүүхэдтэй болохыг хүсч буйгаа илэрхийлж, миний сав надаас хүүхэд нэхээд байгаа талаар хошигножээ.

 

 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: WWW.ZONE.MN

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>