Алдар нэр, эд хөрөнгө, олон тооны шүтэн бишрэгчид бол топ загвар өмсөгчдийн хувьд байдаг л зүйлүүд. Тэгвэл тэдний өнгөрсөн үе рүү нэг өнгийж, тэд гараагаа хэрхэн эхлүүлж, юунд хүрсэнийг хамтдаа харцгаая.
Зураг #1 Кейт Мосс 1992 он. Өсвөр насны хүүхэд мэт дүр төрх, туранхай биеийнхээ ачаар загвар өмсөгч маань 90ээд оны эхээр загварын ертөнцөд нэвтэрч чадсан. Хэсэгхэн хугацааны дараа загвар зохион бүтээгч бүр түүнийг өөрийн загварын үзүүлбэртээ урих зорилгыг тээх болсон юм. Харин өнөөдөр Кейт Мосс бол Англид төдийгүй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн загварын билэг тэмдэг. Тэрбээр одоо хүртэл загварын үзүүлбэрүдэд оролцож, брэндүүдийн нүүр царай болсон хэвээр.
Зураг #2 Миранда Керр 1997 он. Тэрбээр амжилтын гараагаа хүүхэд насандаа эхлүүлсэн боловч, жинхэнэ алдар нэр нь жаахан хожуу ирсэн юм. Victorias Secretын сахиусан тэнгэр болсон тэр цагаас эхлэн түүний тухай дэлхий даяар шуугиж эхэлсэн.
Зураг #3 Наоми Кэмпбелл 1993 он. Эхэн үедээ загвар өмсөгч бүсгүй маань загварын тайзан дээрээ маш олон удаа бүтэлгүйтэж байжээ. Харин өдгөө Кэмпбелл загварын бизнесийн ертөнцөд “дива” хэмээх өргөмжлөлийг хүртэж, ажил дээрээ алдаа гаргахыг тэвчдэггүй гэдгээрээ алдартай.
Зураг #4 Жизель Бундхен 1998 он. 90ээд оны сүүл үед эмэгтэйлэг, секси дүр төрх моодонд орсон нь бразилийн загвар өмсөгч Жизелийн ач гавъяа хэмээн тооцдог. Өнөөдрийн байдлаар Жизель хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтыг тэргүүлж байна.
Зураг #5 Тайра Бэнкс загварын гараагаа Sports Illustrated –ын загавар өмсөгчийн хувиар эхлүүлж байсан бөгөөд Victorias Secretын хамгийн гол сахиусан тэнгэрүүдийн нэг байсан билээ. Харин өнөөдөр Тайра Бэнкс «Америкийн Топмодель» реалити шоуны хөтлөгч гэдгээрээ алдаршиж байна.
Зураг #6 Рози ХантингтонУайтли 2006 он. Загвар өмсөгч бүсгүй маань памбагар уруул, төгс биеийнхээ ачаар Victorias Secretын сахиусан тэнгэр болсон бөгөөд улам их алдаршсаар л… Өнөөдөр Рози нь Burberry брэндийн нүүр царай төдийгүй, “Трансформер 3″ кинонд оролцон тоглосноороо мөн олонд танигдаж чадсан.
Зураг #7 Линда Евангелиста 1990 он. Канадын загвар өмсөгч бүсгүй нэг удаа хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ: “Удахгүй би өдөрт $ 10 000 –оос бага мөнгөнд орноосоо босохоо болино” гэжээ.Өнөөдөр тэрбээр нэртэй арга хэмжээнүүдэд олон оролцож байгааг бодоход тэр их мөнгөөр орноос нь босгох хүсэлтэй хүн олон байгаа юм байна даа.
Зураг #8 Каролина Куркова 2001 он. Чехийн загвар өмсөгч бүсгүй амжилтын гараагаа 1999 онд фотомоделийн хувиар эхлүүлж байжээ. Одоогийн байдлаар Каролина хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн тоонд багтдаг байна.
Зураг #9 Хелена Кристенсен 1989 он. 80иад онд “Данийн Мисс” өргөмжлөлийг хүртэж, Дэлхийн Мисс тэмцээнд улс орноо төлөөлж оролцсон тэр цагаас эхлэн алдаршсан юм. Өнөөдөр тэрбээр Revlon ба Reebok брэндүүдийн нүүр царай, мөн хөхний хорт хавдартай тэмцэх Fashion Targets Breast Cancer сангийн төлөөлөгч юм байна.
Зураг #10 Хайди Клум 2002 он. Германы загвар өмсөгч бүсгүй анх загварын гараагаа дотуур хувцасны үзүүлбэрээр эхлүүлж байжээ. Одоо тэрбээр дөрвөн хүүхдийн эх, буяны үйлс түгээн дэлгэрүүлэгч, олон брэндүүдийн нүүр царай билээ.
Зураг #11 Эль Макферсон 1991 он. Анх түүний оролцсон хийжүүлсэн ундааны сурталчилгаа нь загварын гараагаа эхлүүлэхэд нь түлхэц болсон юм. Өдгөө 49 настай тэрбээр дотуур хувцасны өөрийн гэсэн брэндтэй, өөрийн загварын агентлагтай юм байна.
Зураг #12 Клаудия Шиффер 1985 он. Түүнийг анх гарч ирэхэд нь шинэ үеийн Бриджит Бардо хэмээн нэрийдэж байжээ. Өнөөдрийг хүртэл тэрбээр сэтгүүлүүдийн нүүрэн дээр 700 удаа гарч, зураг авалтанд оролцож байжээ.
Зураг #13 Синди Кроуфорд 1992 он. Зуны амралтын үеэр эрдэнэ шишний ургац хураах ажилд оролцож байсан түүнийг зургийг сонины зурагчин авснаар загварын гараа нь эхэлсэн гэж хэлж болно. Кроуфорд 90 ээд оны үеийн алдарт загвар өмсөгчдийн нэг болж чадсан. Тэрбээр, олон кинонд тоглож, телевизийн шоу нэвтрүүлгүүдэд оролцож байсан бөгөөд хэвлэлийн нарийн бичгийн ажил эрхэлж байжээ.
Зураг #14 Кристи Терлингтон 16 насандаа Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарч байлаа. Түүнээс хойш 2 жил завсарлаж, сургуулиа төгсөөд загварын ертөнцөд жинхэнэ утгаараа хөл тавьсан байна. Өнөөдөр Кристи хоёр хүүхэдтэй бөгөөд йог болон эрүүл мэндийн тухай ном бичиж байгаа юм байна.