Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Эмэгтэйчүүдийн хайр таван жилийн настай

Image may be NSFW.
Clik here to view.
b31de9ede1921341great
Бельгийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн хайр үргэлжлэх хугацаа таваас илүүгүй жил байдаг нь тогтоогдсон гэнэ. Хамгийн янаг, романтик хүмүүс ч үүнээс илүү хугацаанд хэн нэгнийг гал халуунаар хайрлаж чаддаггүй аж.

Судлаачид нэгэн асуулгыг явуулаад, түүндээ оролцогч эмэгтэйчүүдээс янз бүрийн хугацаа өнгөрсний дараа эр хүнээ хэр зэрэг хайрлаж байгаа тухайгаа ярихыг хүссэн байна. Тэгтэл таван жилийн дараа бүх эмэгтэйчүүд өөрийн эр нөхөр юм уу найз залууг урьдынх шигээ хайрлах нь багассан гэдэг нь ажиглагдав. Таван жилийн дараа хайртыгаа өмнөх шигээ мэдрэхээ больсон гэж асуулгад хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь мэдэгджээ.

Энэ судалгаанд хэн нэгэнтэй хайр дурлалын холбоотой болоод янз бүрийн хугацаа өнгөрүүлж буй хэдэн зуун бүсгүйчүүд оролцсон гэнэ. Мөн тэд амрагуудынх нь тэдэнд хандах хандлага өөрчлөгдсөн эсэхийг ярьсан аж. Эх сурвалж www.wikimon.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles