Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп болон Эмбер Хёрд нар албан ёсоор салсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Эмбер өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Лос Анжелесийн шүүхэд салах өргөдөл өгч, нөхрийнхөө эсрэг гомдол гаргасан билээ.
Жүжигчин бүсгүй “Жонни Депптэй хамт амьдарч байх хугацаанд байнга дарамтлуулж байсан. Салах өргөдөл өгөхөөс 14 хоногийн өмнө Лос Анжелес дахь гэртээ намайг зодож, танхайрсан” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр нөхрөөсөө сэтгэл санааны хохирол хэмээн 400 сая ам.доллар нэхэмжилж, инстаграм хуудастаа нөхөртөө зодуулсаны дараах гэрэл зургаа нийтэлсэн билээ.
Эмберийн уг мэдэгдлийг жүжигчин эр эрс үгүйсгэж, мөнгө өгөхөөс татгалзсан юм. Тэрбээр шүүхийн шийдвэрийн дараа “Би зөрчилддөг байсан. Бүх гэр бүлд асуудал тулгардаг” гэж хэлжээ. Шүүхээс жүжигчин эрийг эхнэртээ 100 метрээс дотогш зайд ойртохыг хориглосон байна.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn