Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Тэйлор Свифтыг шүүхэд өгнө

$
0
0
40e078a7a3ce47a1greatДэвид Мюллер гэдэг нэгэн дижэй эр нэрт дуучин Тэйлор Свифтыг шүүхэд өгчээ. Тэрбээр дуучин бүсгүйгээс болж ажлаасаа халагдсан хэмээн гомдоллосон аж. Дуучин бүсгүйн хамгаалагч нар тэр залуу шалиг аашлаад Тэйлорын болдоггүй газруудаас барьж авсан гэж хариу мэдэгдэл хийжээ.

Хэрэг явдал өнгөрсөн жил болжээ. Дижэй эр Колорадо мужийн Денвер хотын нэгэн тэргүүлэх радиостанцад ажиллаж байсан гэнэ. Гэтэл Свифтын бие хамгаалагч нар түүнийг шалиг үйлдэл гаргасанд буруутгасан аж. Дэвид болон түүний найз бүсгүйг хөшигний ард оруулаад дуучин бүсгүйтэй хэд хэдэн зураг даруулах боломжийг олгожээ. Тэнд Мюллертэй цуг ажилладаг нэгэн залуу Свифттэй хамт зургаа даруулахдаа өгзгийг нь илсэн хэмээн гайхуулсан байна. Гэнэт Свифтын хамгаалагч хүрч ирээд өнөөх залуутай андууран Мюллерыг чирч гаргажээ. Маргааш өдөр нь радиостанцын удирдлага Мюллерыг тийм шалиг үйлдэл хийсэн хэмээн бодоод түүнийг ажлаас нь халчихжээ.

Өдгөө Мюллер шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles