Дэлхийн улс орнууд бурханыг дууриалгаж хөшөө дурсгалыг цөөнгүй босгосон байдаг. Тэгвэл Непальчууд амьд хүнийг бурханд өргөмжилжээ. Охиныг Кумарис хэмээн өргөмжилж, хинду шашны Кали бурханы хойд дүр хэмээн шүтдэг байна. Амьд бурханыг 32 шат дамжлагаар тодруулж, хорлолт дайснаас хамгаалж, ивээдэг гэдэгт итгэдэг ажээ. Курамис гэдэг нь Непалиар онгон охин гэсэн үг бөгөөд бурханд өргөмжлөгдсөн хүн гэрээсээ хүчээр явж, сүмд амьдарч амьд сахиус болдог юм. Амьд бурханыг газар гишгүүлж болдоггүй учир сүйх тэргэнд суулган авч явдаг. Түүнийг сүмээс өөр газар суралцаж, нийгмийн амьдралд оролцохыг хориглодог учир жилд 13 удаа гадагш гардаг байна.