“МАСК”-ийн жүжигчин А.Гэрэлцэцэг удаан хайсан хайраа олсон. Хошин урлагийн бүсгүйчүүд өөрөөсөө дүүмэд залуустай учирдаг эгнээнд тэр нэгдсэн нь тийм ч хачирхам цочирдом биш байв. Сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнхийн хүү модель Т.Энхтүвшин, А.Гэрэлцэцэг нарын учрал үргэлжилж буй. Т.Энхтүвшингийн хувьд “Asian best model”, “Best photogenic” модель шагналыг хүртэж байсан чадварлаг залуу. Сингапурын дэлхийд долоон салбартай загварын агентлагт ажиллах гэрээ хийсэн залуу модель урд нь үе тэнгийн модель бүсгүйтэй болзож байсан. Авьяаслаг жүжигчин бүсгүйн хайрын эзний гоё зургуудыг та бүхэнд сонирхуулж байна.
Э.Эгдэрмаа