Залуу эмэгтэй жүжигчид дундаа авьяас чадвараараа толгой цохидог ”Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэгийн 26 насны төрсөн өдөр 7-р сарын 25-нд тохиосон билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа:
“Төрсөн өдрөө бараг өөрөө ч мартаад ажил ихтэй гүйж байхад хаа очсон газар бүрт минь чин сэтгэлийн бэлэг, сайхан цэцгийн баглаа угтаж, утас минь “завсаргүй дуугарч баярын мэндчилгээ цуварч, бяцхан охин минь хүртэл ээждээ төрсөн өдрийн дуу дуулсан бичлэгээ илгээсэн нь үнэхээр сайхан байлаа… Намайг хайрладаг бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлж итгэл сэтгэлийг тань алдалгүй хүн шиг хүн байхыг хичээх болно оо… Хамт олон, гэр бүл, найз нөхөд, уран бүтээлийг минь дэмждэг үнэнч үзэгчид та бүхэндээ дахин дахин баярлалаа… Би ч азтай хүн юм даа…” хэмээн сэтгэлийн үгээ нийтэлжээ.
Дашрамд сонирхуулахад тав дахь уран бүтээлийнхээ зураг авалтанд ханцуй шамлан орохоор зэхээд байгаа Хувьсал продакшны найруулагчаар Д.Галбаяр уригдан ажиллаж байгаа юм.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn