Орц:
4 ногоон сонгино
4 дундаж хэмжээтэй улаан лооль
Тал өргөст хэмх
1 ногоон чинжүү
1 улаан чинжүү
1 атга яншуй /жижиглэж хэрчсэн/
Үрсэн бяслаг /хүссэн хэмжээгээр/
1 хоолны халбага цуу
2 хоолны халбага оливын тос
Давс, шинэхэн хар перец
Хийх арга:
Орцонд орсон бүх бүтээгдэхүүнийг өөрийнхөө дурын хэмжээ, хэлбрээр хэрчинэ. Сармисны хумсны хэлбэртэй хэрчвэл илүү үзэмжтэй харагддаг. Бүгдийг хольж байгаад оливын тос, давс хар перецээ хийж амт оруулна. Дээр нь үрсэн бяслагаасаа зузаахан тавьж олгоно. Найрлаганд орсон бүтээгдэхүүнүүдийн төгс нийлэмжид амт танд лавтайяа таалагдана.
Жич: Гэрийн эзэгтэй нартаа аминчхан хэлэхэд ямарваа нэг хоол хүнсний өмнө болон дараа аяга тавгийг дахин дахин маш сайн угааж, хамгийн сүүлд хүйтэн усаар зайлж байх нь тустай. Учир нь таны амаар орж, дотоод эрхтэнд шууд халдах бүтээгдэхүүнийг дээр нь тавьж байгаа учир сав суулга бактеригүй, мөн угаалгын шингэний багахан ч гэсэн үлдэцгүй байх ёстой юм.