Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хүрлээгийн охин үсээ цагаанаар будаж, шинэ бренд гаргахаар зэхэв

$
0
0

“Wolarsen” нэртэй өөрийн брэнд уруулын будгаа худалдаанд гаргаад байгаа загвар өмсөгч Х.Намуун олон нийтэд МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин гэдгээрээ илүүтэй танигдсан бүсгүй. Аавтайгаа хамт “Тусгай ажиллагаа” киноны гол дүрд тоглосон тэрбээр эдийн засгийн чиглэлээр суралцсанаа ч умартах дөхөж дэлгэцийн урлагт шимтэх болсон. Энэ ч утгаараа, төд удалгүй “Шуугиан таригч” киноны гол дүрд амжилттай тоглоод байгаа Х.Намуун таван өнгийн сонголттой уруулын будгаар фэн бүсгүйчүүддээ бэлэг барьсан.

Томоохон худалдааны төвүүдэд “Wolarsen” гэхээсээ илүүтэй “Хүрлээгийн охины будаг” нэрээр зарагдаж байгаа энэхүү бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг ч Х.Намуун өөрийн цахим хуудсаар тасралтгүй хийж байгаа. Мөн олны танил, урлаг соёлын бүсгүйчүүдээр рекламдуулж хэрэндээ л борлуулалт сайтай байгаа бөгөөд энэ удаа ээлжит нэгэн сюрпризээ барихаар зэхэж яваа гэнэ.

Тэрбээр тун удахгүй нүдний тень гаргах гэж байгаа төдийгүй өмнөх бүтээгдэхүүнийхээ талаархи санал шүүмжлэлийг ч сайтар тусгаж авсан аж. Өөрийнхөө нүүр, гарыг туршилтын “бай” болгоод байгаа үзэсгэлэнт бүсгүй маань үснийхээ өнгийг ч эрс өөрчилж орхижээ. “Mixx” хамтлагийн гишүүн О.Гүнчин-Иштэй үерхэж байсан Х.Намууны хувьд найз залуугаасаа салсныхаа дараа чөлөөт стилиэр хувцаслах болж, бүр цагаан үсээр гоёхыг илүүд үзсэн нь энэ.

13336031_1211651595519696_6163206982839148185_n 13340133_1207577549260434_4638439330792622104_o 13344696_1209849712366551_4966897791720486616_n 13346887_1208504599167729_583339773428282544_n 13406982_1211249478893241_7413250190921291044_n


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>